Монгол засаг баригчдын Монголойд өвчин

0

 

Монголойд бол сэтгэцийн өвчлөл.Монголойд өвчтэй хүний хийсэн бодлогогүй үйлдэл нийгэмд сөрөг нөлөөтэй. Тэдэнд ямар ч хуулийн  хариуцлага тооцох боломжгүй. Яагаад гэвэл, хүний ёс зүй болон ёс суртахууны ямар ч мэдрэмж, ойлголтгүй учраас...хуулийг тоодоггүй учраас... нийгэмд хор хөнөөлтэй.

Мань мэтийгээ захирч, засаг тогтоодог хүмүүсийн дунд ийм өвчний шинж байна. Өөрийгөө магтах эсвэл өрөвдөж хайрлах,өөр бусдаас өө хайх, бусдыгаа үл тоомсорлох, зөвхөн хувиа бодох нь аажмаар  хүний ёс суртахууны мэдрэмжгүй болгодог сэтгэцийн согог юм.

•    Бидэнд  маш хэрэгтэй "Эрүүл мэндийн даатгалын хууль” чуулганы үүдэнд 10 гаруй жил гурхинлан сууж байна. Гэтэл Р.Гончигдорж гишүүний гэдэс цатгалан хобби 2 жил дараалан хүч түрэн босож батлагдах юм.

Тодруулбал, одоогийн манай эрүүл мэндийн хууль аль социализмын үеийн зарчим загвартай. Иймээс өнөөгийн нөхцөлд тохирохгүй гажуудал үүсгэдэг. Үүнийг шинэчлэхээр өндөр хөгжилтэй 10 гаруй оронд төлөөлөгч явж, туршлага судалж боловсруулсан байна. Энэ хуулийг ЭМЯ-ны сайд байхдаа Ламбаа нь лантуудаад дийлээгүй, Удвал нь удаад шийдүүлээгүй.

Гэтэл хамрын тамхи, үнэтэй хөөргөнд нүгэлтэй дуртай Гончигдорж наадамд түрүүлээгүй нутгийнхаа бөхийг аварга болгоно гэж эргүүтэв, иххурал нь дэмжив. Ашгүй, ерөнхийлөгч хориг тавив. Иймээс дараа жил нь  наадамд 5 түрүүлээгүй нутгийнхаа бөхөд "Дархан аварга” цол өгнө гэж муйхарлав. Иххурал нь баталж, ерөнхийлөгч баталгаажуулж, цолыг нь гардуулж маазрав.

Бөхийн холбоо нь өөрөө шийдэх шоу цэнгээний асуудалд  УИХ нь тогтоол гаргаж, ард түмэндээ тулгадаг өөр тэнэг засаг баригчид дэлхийн хаана байгаа бол...

Их хурлын энэтогтоол манай эдийнзасаг, бидний амьдралын юуг өөрчлөв...Үүний оронд нэг ч гэсэн нялхасыг эрүүл торниулах, нэг ч гэсэн хөгшнийг тэнхрүүлэх хуулийг босгож хэлэлцсэн бол...

•    Манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж биднийгээ тарвага гэж ойлгож хошгируулах ч дуртай, хошгирох ч дуртай нэгэн бололтой...

 Казакстаны ерөнхийлөгч Назарваевыг дууриаж, дэлхийн туурга нэгт монголчуудаа урьж "хашгирсан”.Хамгийн анх ирсэн Халимагийн алдарт хөөмийч Цагаанзамын "хулхин дээр гурван жил цэцэг ургуулж” эцэст нь "урмыг хугалж, ууцыг нь тэгшлээд буцаачихлаа”. Монголд суралцаж байсан болон гэр бүлтэй болсон өвөрмонголчуудыг эхнэр хүүхдээс ньсалгаж, хятадын гарт өгч, хөөчихлөө. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэсэн хатуу үг бийсэн. Худал хэлэх хуультай гэл үү, тэнэг хүнд хууль үйлчилдэггүй гэл үү...

"Монгол цаазын ялгүй улс” гэж дэлхийн чихийг сортойтолнь "хошгирсоор”...Гэтэл манай эрүүгийн хууль маань цаазын ялтай хэвээр байсаар...”Ялтанг цаазаар авахад юу ч мэдрэхгүй. Харин ялтанг гав гинжтэй нь гянданд хориход маш их тарчилж зовж 30 жил ч хүрэхгүй үхдэг юм ш дээ.”гэж эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй юм ярьж, даралт ихэсгэж цус харвуулах шахав.

"Би бүх өрсөлдөгчөө нухсан. Надтай эн зэрэгцэх улстөрч алга.Би дархалагдсан” гэж мангартаж, өөртэй нь ижил монголойд өвчний шинжтэй засгийн газраа ойлгох хэрэгтэй, нэгдэх хэрэгтэй, дэмжих хэрэгтэй, энэ бол "сэтгэлгээний хувьсгал”гэж "том тэнэгтэв”.



Харин ч эсрэгээр "сэтгэлгээний хувьсгалыг” засаг баригчид өөрсдөө хиймээр .

Хүний хэл сэтгэхүй хоёр нэг. Сэтгэхүйн илрэл хэлээрээ тусдаг.Засаг баригчдын өөрсдөдөө зориулан оноосон  албан тушаалын нэрс нь галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг...

•    Монгол улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт.

Засгийн газрын хэрэг- гэж юу байна аа...эрүүгийн хэрэг нь үү, эдийн засгийн хэрэг нь үү... Ямар нэгэн санхүүгийнгэмтхэрэгт ороолцолдсон юм уу... Амны бэлгээс ашдын үйл гэж айхтар үг байдагсан.
Хэрэг эрхлэх- хэргээ хүлээдэг, хэрэг шийддэг гээд монгол найруулга бий.Гэтэл  хэрэг төвөг хийдэг ч юм уу, эрхэлдэг ч юм уу....ийм газрын дарга гэхээсээ илүү "Засгийн газрын сайд” гэж дуудуулаад, их хурлын чуулганд нүүр амандаа иллэг хийсэн нэг хүн суух юм.

Щвейцарын банкинд нэг сая $ долларыг "Mongolia of China” гэж нууцаар хадгалсан.Үүнийг нь дэлхийн авилгагыг эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо илрүүлж, ярилцлага хийхэд "Би алдаа хийснээ ойлгож байна. Ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн. Харин гэр бүлдээ санаа зовж байна”гэж уйлан алдсан бол Монголд ирмэгцээ "Өө би мартчихсан юм байна лээ. Миний найзуудын мөнгө” гэж солиу гажуу ярьж, жаал ёоёолуулсан. Эрүүгийн хэрэг үүсгэсэн бол эдийн засгийн ялтан байх энэ нөхөр "Хүн болгоны хүрч чаддаггүй сайхан тушаал УИХ-ын дэд даргаасаа татгалзаж өөрийгөө шийтгэлээ, улсаа аварлаа.” гэж матар нулимс гаргасан нь ухаан алдуулчихаж билээ.

"Засгийн газрын сайд”гэдэг чинь "Хөдөө аж ахуйн  сайд” гэсэнтэй найруулгын ижил утгатай. Засгийн газраа удирдсан сайдын утга...албатууд нь ерөнхий сайд, шадар сайд, яамны сайдууд, дэд сайдууд гээд цуварч өгөх нь.
 Хятадын монгол гэж өөрийгөө тодорхойлсон энэ хүнолон хувьсгагчаар орон гарантан бас лтолгой эргүүлж,цаашид яаж мэдрэлтүүлэх бол...Бурхан минь авралдаа ав.

•    Монгол улсын сайд М.Энхсайхан.


Албан тушаалын донтой өвчтөнг хуурсан юм шиг гуншин. Уул уурхайн эсвэл аж үйлдвэрийн гэсэн ямар ч тодотгол байхгүй. Иймээс энэ эрхэмд яам ч байхгүй, яамны олон тооны албан хаагчид ч байхгүй. Зүгээр л Монгол улсын сайд.
Ямар үүрэгтэй сайд вэ? Уул уурхайг судалж, мануусыгаа уулгаж идүүлж, жаргаах "мөнгө босгох” хариуцлагатай сайд юм байх. Мега төслөө харвал хальс болчихно, үзвэл үнс болчихно гэж нууц тээсэн ажилтай. Алтаар урс гэж...
Энхсайхан өөр улсын хүн  иймээс Монгол улсын гэж тодотгосон эсвэл Энхсайхан ганцаараа Монгол сайд бусад сайд нар нь өөр улсын сайд гэж мангартуулна.


•    Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж.


Улс төрийн мулгуу илтгэлийн гарчиг шиг газар. Монголхэлний нэрийн найруулгын олон тодотгогчийн утгыг самраад хаячихсан.
Иргэн газар- гэж юу вэ? Иргэн улс буюу дундад улсыг хэлээд байна уу...                                           Харъяатын газар – гэж "ямар бандийн газар” байна аа? Сонсголон нь хятад аялга шиг...Асуудал эрхлэх газар– гэж балчир хүүхэд шиг асуудал нь эрхлэх эсвэл эрх мэдэл мөн эрхшээх  гэсэн утгаараа "Би жолооч эрхлэх”(би жолооч) гэж солиотой хүний яриа шиг... Монгол найруулгадасуудлыг тавьж, шийддэг болохоос "асуудал эрхэлж” байгаагүй юм.
Дарга сэтэртэй Пүрэвдорж нь "Гадаадад байгаа Монголчуудыг залхаана, шийтгэнэ” гэж занаж зүхсэн ярилцлага өгч, элийрч балайраад унасан. Цөөхөн хэдэн монголчуудыг гадаад, дотоод гэж толхилцуулж самрах гээгүй байгаа, Бурхан минь.


•    Цаг агаарт зориудаар нөлөөлөх албаны дарга Д.Чулуунбат.

Хөгшдийн элэг доог, хүүхэд багачуудын хэл яриаг эвдэлсэн, мань мэтийнхний тархи сульдаасан синдромтой нэр. Байгалийн цаг агаарт зориудаар бас зориудгүй нөлөөлнө гэж юу яриад байгаа юм бэ?Хүссэн  цагт  цас малгайлуулж, бороо хайрлаж чадахгүй байж сул цалин авсан жаргасан  алба гэж санааширсан  нэгэн байхад, илбэ жатгатай бөө удган нар цуглуулж лус хилэгнүүлж хур буулгадагхөгийн алба гэж гоочлохнэгэн ч байнаМонголхэлний найруулгын цэцэгсийн хүрээлэн зэрлэг шарилжинд баригдлаа.

Эцэст нэмэхэд, засаг баригчдынхаа  ажил үйлийг бүү хэл албан гуншинг нь ойлгох гэж тархины тураалд орж, оюун санаа ч хомсдож эхэллээ...Тэнэг үгмунхаг  үйлдэл хийлгэдэг гэдэгсэн бил үү...Буруу хойшоо...Бусад оронд Монголойд өвчтэй хүнийг нийгмээс тусгаарладаг...

Бичиглэгч Габо

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex