Ямбатнуудын өвчин ял завших боломж олгож байна
Эрхтэн, дархтнууд гэж эрээ цээрээ алдсан хvмvvс хаа сайгvй байх болж дээ. Хэдий хуулийн өмнө хvн бvр тэгш эрхтэй гэх авч энэ нь vнэн хэрэгтээ хэрэгжиж байгаа нь огтхон ч алга. Бvр хууль, шvvхийн байгууллагаар шалгуулж буй албан тушаалтнууд буюу цагаан захтнуудад бол огтхон ч vйлчлэхгvй байгаа нь илэрхий болсоор байна. Саяхан л гэхэд Цагдан хорих 461 дvгээр ангид хоригдож байсан "Эрдэнэс тавантолгой” компанийн гvйцэтгэх захирал Я.Батсуурийн бие чилээрхэж, хорих ангийнх нь эмнэлэгт хэвтvvлэн, яаралтай эмчилгээнд оруулсан гэнэ. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд баривчлагдан саатуулагдаад байгаа билээ. Мэдээж хоригдож байх хугацаандаа батлан даалтад гарах хvсэлтээ илэрхийлсэн ч бvтэлгvйтчихсэн.
Сэтгэгдэл байхгүй байна.