П.Анужин Хятадыг өмөөрөв
Гитарчин, ая зохиогч Өлзий-Орших өөрийн фейсбүүк хуудаснаа "Нэг Монгол нэр зүүсэн мал хэдэн хужаа дагуулсан Бурхан Халдунд явж байсан гэнэ. Азаар цөс ихт Монгол эрчүүл маань таарч хувийн арга хэмжээ аваад хөөж явуулсан байна. Бас хадаг яндар барьчжээ муу нохойн баас чинь...." хэмээн фостолсон нь олны анхаарлыг татлаа. Харин энэ талаар П. Анужин Өөжгийг шүүмжлэн өөрийн фэйсбүүк хуудаснаа ийнхүү бичжээ.
"Үндсэрхэг үзэл гэдэг чинь энэ биш шүү дээ залуучууд минь...Хөл гаран дээр Монгол хэмээн бичүүлж, элдэв гархи гинж, нацист хувцас өмсчихөөд хээр тааралдсан ганц нэг нанхиад хүнийг зодлоо гээд эх оронч болчихгүй л баймаар. Ямар аймаар сэтгэхүй вэ? Хүн гэдэг чинь нэгнээ ойлгож гэмээнэ хүн нэрийг авч явдаг баймаар. Намайг цагаан хэрэмийг үзээд явж байхад сөгдүүлж мөргүүлээд зураг хөрөгийг минь аваад байвал надад л лав маш эвгүй санагдана. Үүнийхээ оронд хогоо хаях цэгт нь хаячихдаг, Монгол эр хүнийхээ үүргийг, эцэг хүнийхээ үүргийг, иргэн хүнийхээ үүргийг сайн биелүүлээд явж байвал эх орондоо үзүүлж буй хамгийн том тус хэмээн бодох хэрэгтэй залуучууд минь" хэмээн өөрийн фэйсбүүк хуудаснаа Өөжгийг шүүмжилжээ. П.Анужингийн эхэнхүү цэцэн шүүмжлэлийг харсан зарим хүмүүс "Анужин хужаа нараа өмөөрч байна” гэцгээж байсан юм.
Эх сурвалж: Grandnews.mn