Зэсийн үймээн

0

 

Өмнө нь би нэгэн чухал номны хэд хэдэн бүлгээс орчуулж уншигчиддаа танилцуулсан билээ. Хэрэв санаж байгаа бол "Бүдүүлэг залуучууд”, "”Миллиард байхгүй хүн тонилж л байг”, "Америкийн ГУЛАГ”, "Егор Гайдарын сургагч багш нар” өгүүллүүд миний блогт байгаа. Одоо дурдан буй номын бас нэг хэсгийг (параграф) толилуулж байна. Энд өгүүлж буй зүйлс манай өнөөгийн нөхцөл байдалтай ихээхэн төстэй болохоор нь ингэж байгаа юм…
 
1993 оноос Засгийн Газар наймаачдаас зээл авсан мэт болж, оронд нь мөнөөх ГКО-г (государственные краткосрочные обязательства) өрийн бичиг болгож өгсөн юм. Зарчмын хувьд үүнд гэмт хэргийн юу ч байхгүй, зөвлөлтийн үед ч гэсэн засаг хүн амаас элдэв төрлийн зээл албадан авч, төрийн зээлийн облигаци худалдан авахыг албаддаг байсан юм.
Гэхдээ энэ цаас бол онцгой юм. Нэгдүгээрт, түүнийг хүн болгон биш, ГКО авах доод төлбөрийн хэмжээг алт зөөгч голын урсгалаас найдвартай тасалсан байлаа. Хоёрдугаарт, облигацийн орлого жилийн 100% болж байв; оруулсан сая доллар болгондоо хөрөнгө оруулагч жилийн дараа хоёр саяыг авч байв.
Энэ үед орлого сараар биш, харин геометрийн прогрессоор өсч, мөнөөх гайт инфляцийг хүртэл олон дахин даван гарч байлаа.
 
Энэхүү холион бантангийн санхүүгийн цар хүрээ өөрөө бүхнийг өгүүлнэ, ГКО оршин байсан 5 жилийн туршдаа төсөвт ойролцоогоор 18,6 миллиард доллар татаж чадсан байна. 1998 оны дунд буюу ГКО дуусах хэрд хуримтлагдсан төрийн өрийн хэмжээ 72 миллиард доллар болсон байна. Өөрөөр хэлбэл санд оруулсан доллар тутмаас дараа нь дөрвийг буцаан өгсөн байна.
 
Ийм их ашигтай нөхцөлд ("ликвидность” гэсэн хачин мэргэн үг ч байдаг) банкууд дотоод зээл олгох аливаа сонирхлоо алдах юм. Хэрэв чи жилийн 10-15%-ийн ашиг олж байхад аж үйлдвэр буюу бизнест хөрөнгө оруулах ямар хэрэг байна. Энэ мөнгөөрөө аль болох их гэкошко (ГКО) авч байсан нь хамаагүй дээр!
Үүнд гадаадынхан хамгийн түрүүнд шохоорхсон юм. Барууны хөрөнгө оруулагчид бөөн бөөнөөрөө Орос руу цутгав, гайхамшгийн хоёр дахь эх орон гэж энэ дэлхий дээр өөр хаана ч байхгүй билээ, орой нь алт булаад л өглөө нь хоёр дахин өсдөг ийм орон хаа ч байхгүй.
Сангийн Танхим (Счетная Палата) хоёр жилийн дараа ГКО-ын хууль ёсны эсэхийг шалгаад нэгэн утгат дүгнэлт хийсэн юм:
 
"Дуудлагын худалдаагаар санхүүгийн нөөц улсад татах гэсэн үнэ нь урсгал эрсдэл, инфляцийн түвшин, АНУ-ын долларын ханшны хурд болон санхүүгийн бусад хэрэгслээр нөхцөлдсөн үнээс ихээхэн давж байлаа…Облигац худалдан авахад валют оруулсан зальт хүмүүс ямар ч эрсдэлгүйгээр ихээхэн хэмжээний баталгаатай валютын орлого удаан хугацаагаар олж байв. Энэ нь Оросын эдийн засгийн аюулгүй байдалд хохирол учруулж, оросын эдийн засгаас валютыг шахан гаргажээ.”
Энэ бүхний хажуугаар ГКО инфляцийн өсөлтийг гааруулсан гэдгийг ойлгохын тулд агуу их эдийн засагч байх албагүй юм. Мөнгө бодит биш, харин эдийн засгийн виртуал салбарт эргэлдэж байв.
 
Энэ бол жинхнээсээ цэвэр пирамид байсан бөгөөд "МММ” болон Чарльз Понтигийнхоос ялгаатай нь үүнийг төр өөрөө бодож олсонд байсан юм. Ингэхээр энэ нь дурын пирамидын адилаар эрт орой боловч нуран унаж, нуранги дороо хэт шунасан хувь нийлүүлэгчдийг даран унах ёстой байлаа. 
1998 оны эх гэхэд ГКО-ын өр (монголоор бол бондын өр) улс орны бүх орлогыг яг хоёр дахин даван гарсан байлаа. Өртнүүдтэй тооцоо хийхийн тулд шинэ облигаци гаргаж, ээлжит зээлээ авч, энэ мэтээр эцэс төгсгөлгүй үргэлжлэхэд хүрэв. Хавар болж бүх банкууд нэгэн зэрэг энэхүү хоосон цаасаа хаяж эхлэхэд пирамид сүр ихтэйгээр тарж эхлэв. 
 
Хэрэв лангуугаа цагт нь хааж чадсан бол нүүрлэн ирсэн хямралаас зайлсхийж болох байсан нь мэдээж хэрэг. Гэхдээ энэ нь нэгэнт хэнд ч хэрэггүй болсон байлаа.
Хожим Ерөнхий Прокурорын тогтоосноор ГКО-ын зах зээл дээр доод тал нь 780 дээд тушаалын түшмэдүүд тоглосон ажээ. Түүний дотор Ерөнхий сайдын хоёр орлогч (Чубайс, Серов), аж үйлдвэрийн (Беспалов) болон боловсролын (Тихонов) сайдууд, сангийн яамны 3 орлогч сайд, Төв банкны орлогч дарга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын орлогч нар оролцсон байна. Түүчлэн Ерөнхийлөгчийн хоёр охин: Елена Окунова, Татъяна Дъяченко нар хамгийн чухал нь байжээ.
Тухайн үед Ерөнхий Прокурор байсан Юрий Скуратов хожим номын зохиогч бидэнд хэлэхдээ: "Энэ хүмүүс инсайдерийн гэгддэг бүх мэдээллийг авдаг байсан юм. Өөрөөр хэлбэл өөрсдөө дүрмээ тогтоож, өөрсдөө тоглож, мэдээж хэрэг өөрсдөө хождог байлаа…Эдгээр албан тушаалтнууд пирамид юунд хүргэнэ гэдгийг мэдсээр байж, хөшүүргийг санаатайгаар зогсоогоогүй гэсэн таамаглалыг (версия) бид шалгасан юм. Гэхдээ хэт ашиг олох боломж, тэр тусмаа чи хэзээ ч хожигдохгүй, ямар ч гэсэн мөнгө салгаж чадна гэдгээ яг таг мэдэж байвал тэдний хувьд улс орны эрх ашгаас илүү чухал байв” гэсэн юм.
Түүх давтагдав. Алексей Михаилович хааны хадам болон хүргэн эрт цагт зөвхөн өөрөө баяжихийн тулд хуурамч зэсээр хөлжиж байсан бол Ерөнхийлөгчийн охид-өнөөгийн хатан хаад сэтгэлээ чилээлгүй баяжих болов. Түшмэл-тоглогчид ГКО-ын хямралыг аль болох хойшлуулах нь ашигтай байв, яагаад гэвэл тэдний халаас бас хөндөгдөж байсан юм.
 
Улс оронд юу болохыг тэд хамгийн сүүлд сонирхож байлаа, тэдний дараа галав юүлсэн ч хамаагүй. 
Харин галав нь удаан хүлээлгээгүй юм. 8 дугаар сарын 17-нд ГКО-ын пирамид бүрмөсөн нурж, Орос орныг олон жил хойш шидэв. Эхэн үед нь ямар ч девальваци болохгүй гэж баяр баягалантай мэдэгдэж байсан Ельцин амралтаа хойшуулахаас сүртэйгээр татгалзав.
Цохилтын долгион дэндүү аймшигтай байлаа, дэлхий хөрөнгийн бүх биржийн хувьцааны үнэлгээ 5-10 % унав. ГКО-д хөрөнгө оруулсан гадаадын банкууд аймшигтай алдагдал хүлээв. Citibank, Bank of Amerika, Credit Suisse зэрэг аваргууд хүртэл жилийнхээ бүх ашгийг яндангаар хийсгэсэн гэж зарлав. Америкийн хөрөнгө оруулалтын Long-Term Capital Management арай л дампуурсангүй. АНУ-ын Холбооны Нөөцийн систем түүний өрийн нүхнээс яаралтай татан гаргасан юм. Барууны хөрөнгө оруулагчдын алдагдлын нийт хэмжээ янз бүрийн үнэлгээгээр 40-өөс 100 миллиард доллар болсон байдаг.
 
Үүнээс арай өмнөхөн "Связьинвест”-ийн хувьцаанд миллиард долларын хөрөнгө оруулсан америкийн магнат Жорж Сорос уурандаа үсээ зулгааж хэлэхдээ: "Дээрмийн капитализмын систем найдваргүй, тогтворгүй гэдгийг би дэндүү сайн мэднэ, би нэг биш удаа энэ тухай ярьж байсан; гэсэн хэдий ч би "Связьинвест”-тэй арилжаа хийхэд оролцохыг зөвшөөрсөн юм. Энэ бол миний мэргэжлийн өсөлт дэх хамгийн адгийн хөрөнгө оруулалт байлаа” гэжээ. 
Хэрэв илүү ярихгүй бол Орост байдал долоон дор байлаа. Рубль агшин зуур 4 дахин үнэгүйдэв. Хэрэв мөнгө шинэчлээгүй бол өдийд доллар 25 мянга байх байсан билээ ! Мянга мянган үйлдвэрийн газар дампуурав. Улс арга буюу дефолт зарлаж, ГКО-ын талаар авсан үүргээсээ татгалзав. 
Амьдралын түвшин эрс унав. Ойролцоогоор 12 сая хүн ядуурлын шугамын цаана хаягдав: хүн амын олонхи (56%) амьдралын доод түвшингөөс доош орлоготой болов.
Олон банк хагарав, дөнгөж өчигдөр найдвартай байдлын хэлбэршгүй баталгаа болж байсан "Инкомбанк”, "СБС-Агро”,"Менетеп” үгүй болов. Сая сая хадгаламж эзэмшигчид юу ч үгүй хоцров. Энэ азгүй хүмүүст ямар нэг нөхөн олговор олгох талаар ам нээсэн хэн ч байсангүй.
Америкийн сониныхон жишээлбэл, "СБС-Агро” банкыг үндэслэгч Александр Смоленскийгаас түүний хадгаламж эзэмшигчдийн хэтийн төлөв ямар байгаа тухай асуухад тэрээр "Тэд үхсэн илжигний чихийг л олж авах болно” хэмээн гайхалтай хурц ухаантай хариулсан байдаг. Энэ хурц үгийг мэдээж хэрэг Остап Бендерээс авсан хэрэг.
Смоленский өөр нэг удаа үнэн сэтгэлээсээ: "Надаас сүүлчийн өмд, гутлыг яагаад авах гээд байгааг би ойлгохгүй байна. Хадгаламж эзэмшигчдийн бодлоор би метроны буудал дээр хонох ёстой юм байна” гэж гомдоллосон юм.
Хулхидуулсан хадгаламж эзэмшигчид метроны буудалд хоноглох хэтийн төлөв байсан юм, харин "СБС-Агро”-д 5,7 сая хүний мөнгө хадгалагдаж байсан нь Смоленскийд илүү таалагдаж байсан юм.
 
Түүнийг торны цаана суулгах гэж оролдож, тэр бүх хэл олон улсын эрэл хайгуул зарласан юм. Харин дараа нь эрүүгийн хэрэг хурдан замхарч, Смоленский Феникс шидэт шувууны адилаар том бизнестээ эргэн ирсэн юм. 
Тэрээр асар удалгүй "ОВК” гэсэн шинэ банк байгуулсан ба түүний 23 настай хүү Коля нь Англид спортын машин зардаг TVR компанийн худалдан авсан юм. Түүний 15 сая фунт стерлинг нь хэлбэрийн хувьд аавынх нь, үнэн хэрэг дээрээ хулхидуулсан хадгаламж эзэмшигчдийнх байсан юм. Гэхдээ одоо хэн үүний учрыг олох билээ…
Яагаад гэвэл "Менетеп банк хадгаламж эзэмшигчид хийгээд хувь нийлүүлэгчидтэйгээ хамт дампуурч, харин эзэд нь Ходорковский болон Невзелин нар удалгүй миллиардер болсныг хэн ч мөрдөн шалгадаггүй.
Дефолтыг зохион байгуулсан хүмүүсийн хэн нь ч хийсэн хэргийнхээ төлөө ямар ч хариуцлага хүлээгээгүй, их л сайндаа тэд богино хугацааны халалт болоод өнгөрсөн. Цаашдаа бол эдгээр бүх хүмүүс бүгд мөнгөтэйгөө бас эрх мэдэлтэйгээ үлдсэн юм: "тоглогч” Чубайс, сангийн сайд Задорнов, тэр ч бүү хэл "хар мягмар”-аас улс оронд даяар алдаршсан Төв Банкны дарга Дубинин нар энд байсан юм.
 
Ельцин амралтаасаа ирээд халуун мөрөөр нь Дубининыг халахаар шийдсэн боловч олигархууд түүнийг цээжээрээ хамгаалсан нь маш анхаарууштай юм. 
Анхны Ерөнхийлөгч дурдатгалдаа бичихдээ: "Тэд Юмашеваар дамжуулан Төв банкны ерөнхийлөгчийг огцруулахгүй байхыг гуйсан хүсэлтээ өгсөн юм. Чухамхүү Төв Банк улс орны томоохон банкуудыг бүрэн дампуурлаас аврах хэд хэдэн арга хэмжээ авч байна, чухамхүү тэрээр рублийн ханшны уналтыг зөөлрүүлж байна. Санхүүгийн зах зээл дээр бүрэн сандрал үүсгэхгүйн тулд Дубининыг үлдээх хэрэгтэй. Үүнийг бодож үзээд би шийдвэрээ өөрчилсөн юм.”
Олигархууд рублийн уналтыг гайхамшигтай зөөлрүүлж байсанд нь Дубининын төлөө зүтгээд байсан юм биш. Яг энэ үед 7 дугаар сарын сүүлчээр ОУВС Орост ээлжит зээлээ олгож, багадаа л 4,8 миллиард доллар өгсөн юм. Энэ мөнгө алт валютын нөөцийг нөхөхөд зарцуулагдах ёстой байв, гэтэл Төв Банк үүний оронд түүнийг том банкуудад хөнгөлөлттэй ханшаар тараан олгов. 
 
Дараа нь Сангийн Танхим (Счетная Палата) Дубинин энэ валютын хэсгийг жишээлбэл ямар нэг айдсаас болж "Чейз Манхеттен”, "Рипаблик Нэш”, "Кредит Свисс”, "Сити Банк” зэрэг гадаадын банкуудад олгожээ.
Дубинин Сергей Константинович (1950 онд төрсөн.) Оросын Сангийн сайд (1994), Төв Банкны дарга (1995-1998) Хэрэв Дубининд гэрийн сүлд байсан бол түүнд сэлүүр илү зохих биз. 1994 онд "хар мягмар”-т түүнийг Сангийн сайдаас авч хаясан. 1998 онд дефолтын улмаас огцруулсан, чингэхдээ Төрийн Дум Ельцинд хандсан тусгай илгээлт гаргасан. Албаа сайн хаасны шагнал болгож Дубинин олон саяын цалин "Газпром”-ын орлогч дарга болсон, дараа нь "Оросын ЕЭС”-ийн нэгдүгээр орлогч болсон. 
Янзтай байгаа биз ? Гадаадаас ирсэн авралын долларыг (285 саяыг нэг копеек шиг) Оросын Төв банк Баруун руу буцаан олгож, хариуд нь тосгоны хогонд л ашиглаж болох овоолон рубльтэй болж байна. 
Ахиад 95 сая долларыг мөнхүү хөнгөлөлттэй ханшаар хуучин өрөө ч төлөөгүй, ерөөсөө алдагдалтай гэж үзэж байсан "Автобанк”-нд олгожээ.
Бусад банкинд ("Мост-банк”, "Сэргэлт”, Москвагийн банк”, "МИБ”, "Инкомбанк”) зарсан валют санхүүгийн зах зээл дээрх байдлыг үндсээр нь өөрчилж чадаагүй юм. Магадгүй дээрээс нь бас дефолт зарласны эсрэг Төв Банк долларын төлбөрт банкуудаас урьдын адил мөнөөх гайт ГКО-г авч байсантай холбоотой байх.
Ингээд аварч чадахгүй юмаа гэхэд ядахдаа дефолтыг татаж чадах байсан ОУВС-ийн нээсэн суваг тэр дороо олигархуудын халаасанд тарах нь тэр. Оросын эдийн засагт санхүүгийн хямрал болов.
 
…Ер нь бол 11 жилийн өмнөх хямралыг өнөөгийнхтэй харьцуулбал яг нэг утгатай харагдах юм.
Хулхидуулсан хадгаламж эзэмшигчдэд төрийн сангаас төлөх асуудлыг тэр үед хэн ч бодож сэтгээгүй юм. Үгүйрсэн бөөн хүмүүс хагарсан банкуудыг эзлэн авч, жагсаж цуглан, өлсгөлөн зарласан боловч аль нь ч нэмэр болсонгүй.
Өнөөдөр бол бүх юм цэгцтэй байгаа. Орост хулхиуулсан ганц ч хадгаламж эзэмшигч байхгүй. Энэ номыг зохиогчдын нэг тэдний эрх ашгийг хамгаалж "Нэгдмэл Орост” яг үүнийг хариулж байсан гэж бүрэн хариуцлагатай ярьж байна.
Зөвхөн 2008 оны зунаас гэхэд л тусгайлан байгуулсан улсын корпораци Хадгаламжийн даатгалын Агентлаг төсвөөс 17,7 миллиард рубль гаргасан. Энэ мөнгийг 136 мянган хадгаламж эзэмшигч авсан.
Харин 1998 онд төсвийн миллиард миллиард мөнгийг рублийг тэтгэхээр өгөх гэж хэний ч толгойд ороогүй юм. Харин урвуугаар Төв Банк, Сангийн Яам үндэсний валютын уналтыг өдөөсөн юм. Ерөнхий прокурор Скуратов "Төв Банк рублийг тогтоохыг оролдохын оронд ГКО-г идэвхитэй хаяж, асар их мөнгө олж, улс орны байдлыг хүндрүүлсэн юм” гэж ил тод мэдэгдсэн юм.
Одоо бол энэ зорилгод асар их мөнгө буюу гурван триллион рубль гаргаад байна.
Төрийн дэмжлэг үзүүлэх ёстой аж үйлдвэрийн тэргүүлэх үйлдвэрийн жагсаалтын тухай 10 жилийн өмнө хэн ч бодож байгаагүй. Одоогийнх шиг "АвтоВАЗ”-ын хэрэгцээнд 25 миллиард өгөх тухай ярихийн ч хэрэг байгаагүй.
 
Сул засгийн үеийн хямрал цаг ямагт эмгэнэл байдаг, харин хүчтэй засгийн үед бол аврагдах боломж байдаг гэж бид ярьж байгаа юм.
Дашрамд дурдахад дефолтыг дан хар будгаар будах нь буруу юм. Сайнгүй муу гэж байдаггүй. Найман сарын хямралд эерэг тал ч байсан юм.
Нэгэнт валют үнэд орсон юм бол импорт ч гэсэн буурч таарна. Албан ёсны мэдээгээр импорт 33,8 хувь буурсан. Гэхдээ ариун газар гэж байдаггүй юм. Энэ чөлөөлөгдсөн орон зайг юуны өмнө чанараараа хожигдож явсан үндэсний үйлдвэрлэгчид эзлэв. Одоо бол үндэсний үйлдвэрлэгчид хямд үнэ гэсэн гол хөзөртэй болж авав.
Цалингийн уналт ч гэсэн (бодит тооцоогоор) нийгмийн олон муу талтай боловч оросын аж үйлдвэр тэсч тогтоход тус болов: үйлдвэрлэлийн өөрийн өртөг илт буурав.
1998 оны 4 дүгээр улиралд ЗХУ задарснаар хойш анх удаа аж үйлдвэрийн үйлдвэрлэлд өсөлт гарч, их биш ч гэсэн 3,1 хувь өсөв. Хамгийн гол нь доод цэгээс хөдөлж эхлэв.
Эрх мэдэл авсан Евгений Примаковын эвлэрлийн засгийн газар сүүлийн арваад жилд анх удаа алдагдалгүй, ашигтай гэж хэлж болох төсөв бүрдүүлэв.
Гэхдээ энэ амжилт хэт өндөр үнээр олдсон юм. Төлөвлөсөн сайжралт тийм ч хурдан болсонгүй.
Примаковын Засгийн Газар улс орныг ангалын ёроолд унахаас аврах гол зорилтоо дөнгөж биелүүлмэгц түүнийг агшин зуур огцруулав. Санхүүгийн хямрал улс төрийн хямрал байраа тавьж өгөв. 
 
Энэ болтол Орост тогтвортой байдал огт харагдахгүй байв, Гэхдээ эхэлсэн юм нь угаасаа сайн муугийн хүрээ хязгаараас халин гарсан юм.
Нэг жилийн дотор Засгийн Газрын 4 кабинет солив. Төрийн Думыг золтой л тараасангүй. Депутатууд Ельцинд золтой итгэл үзүүлэхгүй гэсэн дүгнэлт (энэ импичментэд 17-хон санал дутсан юм.) зарлах дөхөв. Ерөнхий Прокурор Кремльтэй нээлтэй дайн явуулах болов. Түүний хусч хаях хүч анхны Ерөнхийлөгчид байсангүй, Холбооны Зөвлөл огцруулах саналыг нь баталсангүй.
Тэр үед губернаторууд болон бүс нутгийн парламентын спикерүүд сенатад хуралддаг байсныг харгалзах юм бол энэ нь төв ахин бүх газар нутгийг хянаж чадахгүй болсон гэдэг ганц л зүйлийг харуулж байгаа юм. Олонхи губернаторууд хожмын Брежневийн амьд дүр болсон дураар авирлагчийг зогсоож, бодлого өөрчлөхийн зайлшгүйг бараг ил тодоор ярих болов. Одоо бол тэд нар Лужков, Примаков нарын тэргүүлсэн сонгуулийн "Эх орон” эвслийг засгийн эрхийг авна гэж үзэх болов.
Бараг л долоо хоног бүр авилгын асар том хэргийн будлиан гарах болов. Ельциний "гэр бүлийг” зөвхөн залхуу хүн л хараахгүй байсан биз. 
"Мабетекс”-ийн хэрэг мандаж, хэдэн арван түшмэд Швейцарт банкны нууц данстай байсан нь илэрчээ. Ийм данс Ельцин болон түүний охидоос гарчээ. Дээрээс нь манай гаригийн хамгийн үнэтэй өнцөг булангуудад элитүүдийн үл хөдлөх хөрөнгө тоо томшгүй ихээр гарч ирэв.
Энэ бүхэн ард түмний төлөө ажиллаж байна гэж байнга тангараглаж байсан засаг тэрхүү ард түмнийхээ өмнө, хүмүүсийн нүдний өмнө хийсэн байна. Үүний хүмүүс харсан шүү дээ…
Чаушескугийн сүүдэр Кремль дээр сүүтэгнэж эхлэв.
 
Улс орон шинэ үймээн самууны босгон дээр ирэв. АНУ-ын ТТГ-ын албан ёсны тайланд аналитикууд Орос 2015 он гэхэд 6-8 улс болон задарна гэж урьдчилан дүгнэж байв. Оросын газар нутгийн сэтгэл зүрх болсон Александр Солженицын "Зөвхөн Тэнгэрийн оролцоо л биднийг аварч чадна” гэж дуу алдаж байлаа.
Гэвч зүгээр ээ. Аврагдсан л юм ! 
Ямар ч хямрал эрт орой алин боловч зогсдог юм, үүнийг ойлгох хэрэгтэй. Харин ямар үр дагавартай гэдэгт л асуудал байдаг…
Ухаантай хүн бусдын алдаан дээр сурдаг, тэнэг хүн өөрийн алдаан дээр сурдаг гэж ардын үгэнд сургадаг бөлгөө… 
 
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг
 
Эх сурвалж: ganaa.mn блог

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex