“Мотив”-ын Ганбаа эмэгтэйлэг болоод байна уу?
"Boy Band” хамтлагуудын үргэлжлэл болж яваа "Мотив” хамтлагийнхан хамгийн тогтвор суурьшилтай, урлагтаа үнэнч үлдсэн залуу хамтлаг. Тус хамтлагийнхан нэг л зүйлээрээ бусад хамтлагуудаас ялгардаг. Хэзээ ч уран бүтээлээ орхигдуулж, тасалдуулж байгаагүй бас хувцаслалтаараа ялгарч чаддаг. Ялангуяа тус хамтлагийн дуучин Т.Ганбаа гадаад үзэмжиндээ ихээхэн анхаардаг нэгэн. Үсээ л гэхэд улирал бүрээр өнгийг нь өөрчилдөг Т.Ганбаа сүүлийн үед фэнүүдээсээ гомдлын үг сонсоод буй. Юу гэхээр дэндүү Солонгос стилээр хувцаслаж бүр цаашлаад хэтэрхий эмэгтэйлэг харагдаад байна гэх шүүмжлэлд өртөөд байгаа.
Үүний нэг тод жишээ гэлтэй Ганбаа саяхан нэгэн үйл ажиллагаанд нүүр нүдээ бүлтэртэл будаж, тун эмэгтэйлэг хувцаслаж ирсэн нь хурсан олонд болоод фэнүүдэд нь таалагдсангүй. Дээрээс нь хэл яриа, биеэ авч яваа байдал нь эмэгтэйлэг шинжийг нь улам дөвийлгөснөөс болж ийн шүүмжлэл дагуулсан бизээ. Ямартай ч олны танил хүн олон нийтийн газар бие, болоод хувцаслалт тал дээрээ маш сайн анхаарахгүй бол болохгүй нь байна шүү. Стиллэг стиллэг байна гэхээр өөртөө зохицоогүй хувцас өмсөхийг хэлдэггүйг Ганбаа уг нь хэлүүлтгүй мэдэж баймаар.
Ямартай ч олны танил хүн олон нийтийн газар бие болоод хувцаслалт тал дээрээ маш сайн анхаарахгүй бол болохгүй нь байна шүү. Стиллэг стиллэг байна гэхээр өөртөө зохицоогүй хувцас өмсөхийг хэлдэггүйг Ганбаа уг нь хэлүүлтгүй мэдэж баймаар.
Эх сурвалж:www.grandnews.mn