Ардчиллыг “Ардчилагчид” сөнөөж байна

0


 

Ардчиллыг “Ардчилагчид” сөнөөж байна

 

Миний бие 1988 оны долдугаар сарын 24-нд тэр үеийн МАХН-ын Төв хорооны төв хэвлэл "Үнэн” сонинд "Ардчилалд юу саад болж байна” гэсэн өгүүлэл бичиж, тэр үед ардчилллыг яаж нухчин дарж байгааг шүүмжилсэн юм. Дараа нь 2004 оны дөрөвдүгээр сарын 1-нд мөн "Үнэн” сонинд "Ардчилалд юу саад болж байна” гэсэн гарчигтай өгүүлэл дахин бичиж, ардчилалд, ардчилал гэж хашгирч гарч ирсэн хүмүүс саад болж байгааг жишээ баримтаар өгүүлсэн юм. Харамсалтай нь миний бичсэн өгүүллэгүүд тухайн үедээ хэсэгхэн шуугиан тарьж байгаад амьдралд хэрэгжиж ажил болохгүйгээр дуусдаг байлаа. Магадгүй зарим байгууллага, хүн санаа авч, ажил амьдралдаа хэрэгжүүлж, ололт амжилтад хүрсэн байхыг үгүйсгэхгүй. Учир нь, таны өгүүллийг уншаад ингэж ажиллаж, ийм үр дүнд хүрлээ. Танд баярлалаа гэсэн зүйл надад ирээгүй учраас би тэгж бодож байгаа хэрэг.  Магадгүй дээрхийг бичигч бие, түмэнд мэдэгдэхээр өндөр албан тушаал хашиж үзээгүй. Ард түмэнд анзаарагдахаар өмч хөрөнгөтэй баян тарган болж, цуурайтаж чадаагүй учраас бичсэнийг маань ойшоодоггүй байж болох талтай. "Тэмээ туйлаад тэнгэрт хүрдэггүй, Ямаа туйлаад янгиа эвдэхгүй” гэдэг ардын зүйр үгтэй адил ойлгогддог байх л даа. Уг нь ардчиллыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх гэж байгаа бол ард түмнээ л сонсдог баймаар юм. Бичсэн, шүүмжилсэн зүйл нь буруу зөвийг тунгааж, хариу өгч амьд холбоотой байх хэрэгтэй л дээ. Аливаа нам, эвсэл холбоод шийдвэр гаргахдаа гишүүдийнхээ санаа бодлыг сонсч олонхийн саналаар шийдвэрээ гаргадаг байх учиртай. Гэтэл өнөөдөр байдал эсрэгээрээ эргэж, цөөхөн дарга нар баячуудын хүрээнд засаг, төрийн бодлого, боловсон хүчний бодлого шийддэг болсныг сонгогч ард иргэд мэдэрч, хэвлэл, радио,телевиз, интернэт, мэдээллийн сайтаар шүүмжилж, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болсонд баярлаж явдаг хүний нэг. Харамсалтай нь, ардчилал хүний эрх ярьж, захиргаадалтыг шүүмжилж гарч ирсэн хүмүүс маань төрийн гурван өндөрлөгийг зайдагнаж, УИХ-д олонхи болж, засгийн эрхийг гартаа барьж байгаа атлаа ардчиллыг гутааж ард түмнийг басамжлан доромжлох явдал ил цагаандаа гарч, хүний эрхийг зөрчих явдал жирийн үзэгдэл боллоо. "Сахил хүртээд шал дордов” гэгчийн үлгэр л болоод байна.  1. 2009 оны сонгуулиар Ерөнхийлөгч бол сон Ц.Элбэгдорж өөрийгөө "Ардчилсан ерөнхийлөгч” гэж алдаршуулсан. Ерөнхийлөгчөөр зургаан жил ажиллахдаа ардчилсан гэдгээ харуулж, ард түмний амьдралд хэрэгтэй, нүдэнд харагдаж гарт баригдахаар юу ч хийсэнгүй. Саяхан зургаан жил хийсэн ажлынхаа тайланг ард түмэндээ тавилаа. Тэр дотор ахмадууд бидний болон ард түмний амьдрал ингэж дээшилж сайжирсан гэсэн зүйл байсангүй. Иргэний танхим байгуулсан, ард түмнээ сонсдог болсон. Олон улсад Монголын нэр хүнд дээшилсэн гэж ярив. Үр дүн нь ард түмний амьдралд тусч, тэдний амьдрал дээшлээгүй долоо дордоод байхад Ц.Элбэгдоржийн тэр хийсэн гээд байгаа ажил хэнд хэрэгтэй юм бэ. Ер нь ардчиллыг өмчлөх донтой ардчилсан намд, нам төрийг аваад явчих олигтой боловсон хүчин байгаа юм уу. Арай гайгүйгээ намаасаа нэр дэвшүүлж, ерөнхийлөгч болгосон байлгүй. Энэ хүнийх нь байж байгаа царай энэ. Сайн юмыг хийж чадахгүй атлаа муу юмыг бол хийж чадаад байгаагаа сонгогч ард түмэнд ил тодоор харуулж, өөрийн өрсөлдөгч Монгол Улсын гуравдахь өрөнхийлөгч Н.Энхбаярын оймстой хөлийг гозойлгон (ядаж гутлыг нь өмсүүлж болно доо) ачуулж шоронд яаж тамласныг хэлж болно. Үүний учир шалтгааны талаар "Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр тодорхой ярьсан даа.  2. Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд өөрийг нь хаанаас ч сонгохгүйг мэдээд, өөрсдөдөө тааруулж баталсан, сонгуулийн шинэ хуулийн дагуу жагсаалтаар гарч ирсэн хүн. Анхнаасаа УИХ-ын дарга болсон явц нь бүхэлдээ хууль зөрчсөн. Сөрөг хүчин болох МАН-аас сонгогдсон гишүүд намын хуралдаа суух гээд эзгүй байх үед нь хулгайч нохой шиг шөнөөр яаран сандран хуралдаж, дарга болсон. Хурлыг ардчилсан ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдаж, сонгогдсон гишүүдээс хамгийн ахмад нь хурлыг даргалах хуультай атал түүнийг амьд мэнд байхад Л.Цогоор даргалуулан хуралдаж, З.Энхболдыг сонгоод УИХ- ын тамгыг "шударга” Ерөнхийлөгч өөрөө гардуулав. Энэ хууль бус УИХ-ыг тараач гэсэн бичгийг би хамтран зүтгэгч гурван гишүүний хамт бичиж, Өргөдөл гомдлын байнгын хороонд өөрийн биеэр 2015 оны гуравдугаар сарын 23-нд шууданч Баярхүү гэж хүнд гардуулан өгсөн. Хариу ирнэ гэдэг ч гонжийнжоо биз дээ. Энэ байтугай юмыг тоохоо больсон хүмүүс шүү дээ энэ "ардчилагчид”. Энэ УИХ-ын даргыгаа, чонын бэлтрэг шиг шөнөөр гэтэж, асуудал шийддэгээ болиоч гэж намынх нь гишүүн Б.Батбаяр ард түмний өмнө ил тод хэлснийг телевиз үзэгчид санаж байгаа байх аа.  3. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өмнөх Засгийн газрын гал тогоо болох Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаад тэдний хамт огцорчихоод, шагнал авсан хүн шиг дэвшээд Ерөнхий сайд болчихсон. УИХ дахь АН-ын бүлэг нь Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгоно гэсэн шийдвэр гаргасан атлаа ямар хор хаана найруулаад ийм үр дүнд хүрснийг зөвхөн тэд л мэдэх байх. Дэлхийн түүхэнд ийм үйл явдал болж байсан эсэхийг мэдэхгүй юм. Ямар сайндаа ард түмэн "нуруу залгасан Алтанхуяг” гэдэг нэрийг Сайханбилэгт хайрласан байх вэ дээ. Энэ хүн Ерөнхий сайд болоод өмнөхөөсөө дээрдсэн юм байхгүй, харин ч долоо дордож, дандаа ард түмний бүсийг чангалах асуудал УИХ-д оруулж, өөрөө ч тийм шийдвэрүүд гаргаж, сонгогч ард түмнийг басамжлан доромжлох боллоо.  4. Монголын хүн амын 50 хувь нь амьдардаг Улаанбаатар хотын ИТХ-ын даргаар казиногийн хэргээр шоронд ороод гарсан Баттулга, Засаг даргаар УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн амийг онц ноцтойгоор бүрэлгэсэн хэрэгт сэжиглэгдэн шоронгийн хаалга татаж байсан Э.Бат-Үүл нар ажиллаж байна. Мөн УИХ-ын адилаар НИТХ-д олонхиороо дарамтлан өөрсдийн эрх ашигт нийцсэн шийдвэрүүд гаргаж, нийслэлийн иргэдийн эрх ашгийг зөрчсөн үйл ажиллагаа явуулж, шүүмжлэлд өртсөөр байна. Олон тэрбум төгрөгөөр хогийн ногоон уут үйлдвэрлэн тарааж, идсэн уусан нь илрээд больчих шиг боллоо. Улаанбаатар хотыг Э.Бат-Үүл гарч ирээд бараг ганц өдөр сүндэрлүүлчихсэн юм шиг ярих боллоо. Бүхнийг ард түмнээр хэлэлцүүлэн шийдвэр гаргаж байгаа гэж жүжиглэх боловч би хийсэн, надаас өөр хийж чадах хүн урьд нь байгаагүй, хойшид ч гарахгүй гэж томрох юм. Ардчилагчдын нүүрээ тахлах ганц ажил нь ард түмнээс үнэлгээ авч байгаа гудамж төслийн хүрээнд, засмал зам барих ажил болоод байгаа юм. Гэтэл энэ ажилд ач холбогдол өгч эрчимтэй явуулаад байгаа нь өөр сонирхолтойг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж сонгогчидтой уулзах явцад бидэнд ойлгууллаа. Нэг километр засмал замыг 650 сая орчим төгрөгөөр барьдаг бол ардчилагчид маань 2-3 тэрбум төгрөгөөр барьж дундаас нь ард түмний бий болгосон хөрөнгийг хувьдаа завшдаг бололтой. УИХ-аас ажлын хэсэг гарч Чингис бондын зарцуулалтын үр дүнг шалгаж байгаа гэсэн. Эдний булхай ил болно гэдэгт найдах л үлдлээ. Нөгөө талаас Улаанбаатар хотын дахин төлөвлөлт нэрээр сонгогч ард иргэдийн өмч хөрөнгө болох хашаа байшингийн гэрчилгээг хурааж аваад гэрээнд заасан хугацаандаа байрыг нь барьж тэднийг оруулах нь байтугай суурийг нь ч ухаагүй байгаа талаар газар сайгүй гомдол гарч байна. "Найрсаг Улаанбаатар” гэдэг сайхан реклам их явах боллоо. Ядарсан, зовсон, гомдсон ард иргэд яаж инээж баясч найрсаг байх билээ. Ардчилсан намаас алдарт хар машины ачаар сонгогдож, томилогдсон. Энэ намын хамгийн шилдэг, боловсон хүчнүүдийн үйл ажиллагааг маш товч дурдахад нэг иймэрхүү.  5. Ардчилагчид удирдаж байгаа аймаг, хот, сум, дүүрэг, баг хороодод ямар завхрал дампуурал болж, оршин суугчдынхаа эрх ашгийг яаж зөрчиж, яаж хохироож байгааг тоочоод бичээд байвал нас хүрэхгүй. Ер нь аливаа хувьсгалыг ухаантнууд хийж, тэнэгүүд завшдаг гэсэн үг байдаг. Үнэн үг байна гэдэг нь амьдрал дээр батлагдаж байх шиг байна. Эдний үйл ажиллагааг анх гарч ирэх үед нь ард түмэн дэмжиж, Ардын нам (тэр үеийн МАХН)-ын удирдлагууд хүн чанартай хандаагүй бол БНХАУ-ын Тянь Амины талбай дээр болсон явдал Монголд давтагдах байсныг эд өөрсдөө ойлгож ярьдаг. Би ч гэсэн эдний зохион байгуулсан жагсаал цуглаанд, эхэлсэн цагаас нь тасралтгүй оролцож, "Монгол Орост өргүй” гэсэн лоозонгийн ард зогсдог, тэдний хамт төрийн ордон тойрдог байлаа. Ардчилсан хувьсгалын удирдагч, тухайн үеийн ардчилсан холбооны дарга С.Зоригтой хоёулхнаа 22 дугаар баазын клубт ажлын газрынхаа хамт олны өмнө, (ойролцоогоор 500 орчим хун байсан байх 450 хүний суудал дүүрээд цаана нь олон хүн босоогоороо зогсч байсан) суугаад санал бодлоо чөлөөтэй солилцож байсныг мэдэх амьд гэрч одоо олон байна. Э.Бат- Үүл, Ц.Элбэгдорж, С.Зориг нарыг албан байгууллагууд үүдээрээ оруулахгүй хөөгөөд явуулдаг байсан үе шүү дээ.  Тэгэхээр би ардчиллыг дэмжигч мөн байгаа биз. Нөгөө талаар эд 1990 оны гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүдийн баяраар, ээжүүдийн нус нулимсыг гоожуулан байж, өлсгөлөн зарлаж, түүний үр дүнд улс төрийн товчоог огцруулсан. Бид ялсан гэж бахархал болгон ярьдаг. Тэгвэл би эднээс хоёр жилийн өмнө 1988 оны долдугаар сарын 24-нд "Ардчилалд юу саад болж байна” гэсэн өгүүллийг, тэр захиргаадалтын манлайлагч болсон МАХН-ын "Үнэн” сонинд гаргаж хэвлүүлж чадсанаараа ардчиллын анхдагч юм биш үү. Мөн 1990 оны хоёрдугаар сарын 28-нд 22 дугаар баазын намын үүрийн бүх гишүүдийн хурал хйиж, МАХН-ын улс төрийн товчоог огцруулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж байсныг гэрчлэх хуралд оролцсон гишүүд амьд сэрүүн байна. Мөн 1990 оны гуравдугаар сарын 1-нд МАХН байгуулсны баярын өдөр МАХН-ын Улс төрийн товчоон орлогч гишүүн, Улаанбаатар хотын Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Л.Лантуу, тэр үеийн шинжлэх ухаан мэдээллийн төвд, Улаанбаатар хотын бүх намын байгууллагын дарга, сонгуультнуудыг цуглуулж ярилцаад Улс төрийн товчоог огцруулах шийдвэр гаргаж байсныг би мартаагүй. Одоо ч Лантуу дарга өөрөө амьд мэнд байгаа. Л.Түдэв даргатай "Үнэн” сонинд тухайн үеийнхээ хэн ч халдашгүй дархан эрхтэй улс төрийн товчооны гишүүдээс эхлээд томоохон яам, тусгай газрын сайд дарга нарыг нэр заан шүүмжлэх явдал ил тод идэвхтэй болсон байдаг. Энэ утгаараа ардчиллын алтан хараацайнууд чинь, ардчиллыг өмчлөгч та нар биш ард түмэн бид байсан.  Бид анхдагч болох гэж та нартай хэзээ ч тэрсэлдэж байгаагүй. Та нарт итгэж, та нарыг дэмжихийг уриалж, мөн ч их тэнэгтэж явж дээ. Бидний хэлэх ёстой хэлж чадаагүй үгийг эд хэлж байна гээд л ухуулж явлаа. Ардчилагчид ардчиллыг авч явж чадахгүй юм байна. Авч явж чадах хүн чанартай ёс суртахуунтай боловсон хүчин лав л одоогийн байгаа дээд түвшинд байхгүй юм гэдгийг хамгийн дээд түвшний хэдэн хүнээр жишээ авч бичлээ. 1996-2000 онд Ц.Элбэгдоржийн "Манай нам эрийн цээнд хүрлээ. Ард түмэн бидэнд засгийн эрхийг өгөөд үзье гэж байна” гэсэн уран үгэнд сонгогч ард иргэд хууртаж эдэнд саналаа өгөөд засаг, төрийг болон Монгол Улсыг яаж самарлаа даа. 2012 онд дахин гарч ирсэн одоогийн төр, засгийн байж байгаа царай энэ. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн "Ардчил- сан намын фракцууд АН-ыг сонгуульд ялсан үед засаг төрийн зовлон, ялагдсан үед намынхаа зовлон болдог” гэж хэлсэн нь яасан үнэн үг вэ гэж харагдаж байна. Ийм байдалд хүртэл нь өөгшүүлж дэмжсэн хүмүүс бол 2008 оны сонгуульд УИХ-д үнэмлэхүй олонхи болсон атлаа Ардчилсан намыг өвөртөө оруулсан, Ардын намыг 2008- 2012 онд удирдаж байсан С.Баяр тэргүүтэй МАН-ын удирдлагууд юм. Нөгөө талаар цаг нь болоогүй байхад намын нэрийг сольсон явдал байлаа. Мөн надаас эхлээд сонгогч ард иргэд бид шүү гэдэгтээ дүгнэлт хийх цаг болжээ. Ялангуяа энэ хүмүүсийн уран үг, худлаа амлалтад итгэж, гар дээр тавьсан тав арван төгрөгт хууртаж, сонгосон хүмүүс өөртөө дүгнэлт хийгээсэй. Уг нь талийгаач М.Зэнээ "Монголоороо үлдэх юмсан” гэдэг зохиолдоо 1995 онд, мөн талийгаач О.Дашбалбар олон зохиол бүтээлдээ, мөн УИХ-ын гишүүн байхдаа үг хэлээрээ сонгогч бидэнд энэ "Ардчилагчид” чинь болохгүй, бүтэхгүй хүмүүс гэдгийг ойлговол ойлгохоор ярьж хэлж байсан даа. Зохиолч Долгорын Дожоодорж "Ардчил- сан хувьсгалын удирдагчийг хэн хөнөөсөн бэ” гэсэн зохиолдоо С.Зоригийн аллагын захиалагч нь Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл гэдгийг баримтаар, тодорхой гэрчүүдийн нотолгоотойгоор 2000 онд бичсэн байдаг. Гэтэл тэд хамгийн том албанд очоод суучихсан байдаг байна шүү. Саяхан энэ 2015 онд Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч Г.Жамъян "Барууны тэжээврүүд” номондоо тэдний хийсэн нүглийг хүн тус бүр дээр маш дэлгэрэнгүй бичээд, тэднийг дэмжиж, үзэг дэвтрээ бариад дагаад гүйж явснаа бодоод толгойгоо шаагаад сууж байна гэж бухимдсан байна билээ. Ингэж их харамсах хүн Монголд тоо томшгүй олон байгаа гэдэгт би итгэж байна. Тиймээс би олон түмэнд үнэнийг ойлгуулахын тулд нас ахисан гэж зүгээр сууж болохгүй юм гэдгийг ойлгоод, аль ч намын гишүүн биш нутгийн нэгэн мэргэн дүүгийн хэлж зоригжуулсны дагуу Сонгогч ард иргэдийн нэгдэл (САИН) гэдэг төрийн бус байгууллага (ТББ) байгуулаад ажлаа эхэлж байна. Бид хонь жилд хонь шиг номхон байж байгаад эдэнд өрлүүлэх үү, эсвэл өөрсдийнхөө эрх ашгийн төлөө хамтран тэмцэж, дуу хоолойгоо нэгтгэх үү гэдэг сонголтын өмнө ирээд байна. Монгол хүн итгэл эвдсэн хүмүүст яаж ханддагаа ирэх сонгуулиар харуулцгаая. Монгол төрийг аваад явчих нэр цэвэр эрдэм чадалтай, хүн чанартай, ёс суртахуунтай, дадлага туршлагатай Монголоо гэсэн сэтгэлтэй, монгол хүмүүжилтэй, удам судар сайтай аавын хүү олон байгаа шүү. Монгол хүний заяа буян их. Монголчууд биднийг хөх тэнгэр ивээнэ.  - See more at: http://www.unen.mn/content/50718.shtml?alias=unen#sthash.TxrwRVNl.dpuf

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex