Цогцосыг чандарлаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө

711

 

Хятадын Янцы мөрөнд өнгөрсөн даваа гаригийн орой "Дорнын од” нэртэй хөлөг онгоц осолдсон хэрэг гарсан билээ.  Тухайн үед хөлөг дээр 458 зорчигч байгаа гэж мэдээлснээс 405 зорчигч, жуулчны агентлагийн 5 ажилтан, хөлгийн багийн 47 гишүүн явж байсан аж.

 

"Дорнын Од” нэртэй зорчигч тээврийн онгоц байсан ба 76 метр урт, 11 метр өргөн, 2200 тонн жинтэй тус онгоц 534 зорчигчийг тээвэрлэхээр зориулалтай байсан аж. Өндөр технологийн навигацийн төхөөрөмж, энтертэйнмэнт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон "Дорнын Од” энэ ослоос өмнө Хятадын хамгийн шилдэг зорчигч тээврийн хөлөг онгоцнуудын нэг байсан аж.  "Дорнын Од”-ыг алдарт Гурван хавцлын бүс нутагт аялал жуулчлалын чиглэлээр  мэргэшсэн Чунцин Ийстэрн Шиппин Корпораци эзэмшдэг гэнэ. 1967 онд байгуулагдсан тус корпораци Хятадад өндөр зэрэглэлийн таван усан онгоцыг ажиллуулж байна.

 

"Дорнын од” хөлөг онгоцыг усны мандлаас эрэг рүү татаж гаргах ажиллагаа баасан гариг буюу /VI.05/-нд эхлүүлсэн ба уг ажиллагааг дөрвөн татагч кран, 100 гаруй аврах албаны ажилчид хамтран эхлүүлсэн байдаг. Ийнхүү ажилссаны хүчинд онгоцыг /VI.06/-нд уснаас татаж гаргасан ба 406 хүний цогцсыг олсон юм.

 

 

Түүнчлэн өчигдөр буюу /VI.8/ амь үрэгдсэн 434 хүний цогцсыг чандарлаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч байна. Хохирогчдыг ар гэрийнхээр нь таниулалгүй, тэдний өгсөн ДНК-гийн дээжтэй харьцуулан хэн болохыг нь тогтоосон аж. Гэхдээ Хятадын албаныхан хохирогчдын цогцсыг чандарлахын өмнө сүүлчийн удаа ар гэрийнхэнд нь харах боломж олгосон байна.

 

Ослоос ердөө 14 хүн амь аврагдсаны дунд хөлгийн ахмад, инженер зэрэг хүмүүс байжээ. Одоогийн байдлаар найман хүний цогцсыг олж чадаагүй байна.

 

Хятадын албаныхан хөлгийн ахмад, инженерийг осолд сэжиглэн баривчилсан боловч мөрдөн байцаалтын мэдээллийг олон нийтээс нууцалж байна. Ослыг хүчтэй шуурганаас болсон хэмээн тайлбарлаж байна. "Дорнын од” хөлгийг эзэмшигч компанийн ерөнхий менежер Jiang Zhao Хятадын телевизээр албан ёсоор уучлал гуйсан байна.

Г.Бэхи

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

711 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex