Түүхэн дэх баатарлаг бүсгүйчүүд ба бяцхан Лили охин
Брүүклин гаралтай гэрэл зурагчин Марк Бушел 5 настай Лили охиноо дэлхийн түүхнээ нэрд гарсан баатарлаг бүсгүйчүүдийн дүрд хувирган зургийг нь даржээ. Тэрээр охиноо болон бусад үе тэнгийн охидуудыг эдгээр түүхэн эмэгтэйчүүдээр үлгэр дуурайлал авах, түүхээрээ бахархах сэтгэл төрүүлэх зорилготой аж.
1. Мае Жэмисон- АНУ-ын анхны өнгөт арьст сансрын нисгэгч бүсгүй.
2. Тересса эх- 18 настайдаа гэлэнмаа болсон бөгөөд 1979 онд Нобелийн энх тайвны шагнал хүртэж байжээ.
3. Малала- Талибын хэт даврагчид Палестинийг удирдаж байх үед эрх чөлөө дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлж тэмцэж байсан ба түүнийг 3 удаа буудсан ч амьд үлдэж чадсан юм. 2014 онд түүхэн дэх хамгийн залуу Нобелийн энх тайвны шагнал хүртсэн хүнээр тодорч байжээ. жил бүрийн 7-р сарын 14-ийг Малалагийн өдөр хэмээн тэмдэглэдэг.
4. Грейс Жонес- Эрэгтэйлэг төрхтэй ч хэнээс ч ичилгүй загвар өмсөгч болж бүсгүйчүүдийн нийгмийн оролцоог бүрэн илэрхийлж чадсан бүсгүй бөгөөд тэрээр нэг ч мэс засал хийлгээгүйгээрээ бахархдаг гэнэ.
5. Адмирал Мишээл Ховард- АНУ-ын түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй адмирал бөгөөд анхны өнгөт арьст завсэгт хүчний хамгийн дээд цолтон бүсгүй юм.
6. Тони Моррисон- Тэрээр анхны өнгөт арьст Нобелийн уран зохиолыг шагнал хүртсэн эмэгтэй болж байсан.
7. Мисти Кодлэнд- АНУ-ын хамгийн алдартай өнгөт арьст баллетчин.
8. Нина Симон- АНУ-ын хөгжмийн ертөнцийн анхдагчдын нэг.
9. Шейрли Чишолм- АНУ-ын анхны өнгөт арьст конгрессын гишүүн болж байсан бүсгүй ба 20-р зууны АНУ-ын түүхэнд тэрээр томоохон байр суурь эзэлдэг юм.
10. Латифа- Хип Хоп урсгалын хатан хаан бөгөөд АНУ-ын хөгжмийн ертөнцийн бүх л дээд шагналыг хүртэж байсан байна.
11. Бэсси Колемэн- АНУ-ын анхны өнгөт арьст олон улсын зэрэгтэй нисгэгч.
12. Жүсефин Бейкэр- Анх Нью-Йорк хотод дуучин бүжигчин болохоор Монтана мужаас ирж байсан тэрээр нэрд гарсны дараа дэлхийн 2-р дайнд тагнуулч ч хийж байжээ. Мөн тэрээр Францын зэвсэгт хүчний дээд шагнал хүртэж байсан анхны өнгөт арьст Америк бүсгүй болж байсан.
Сэтгэгдэл байхгүй байна.