Уоррен Баффеттай хамт хооллохын тулд 2.3 сая доллар төлжээ
Хятадын нэгэн бизнесмэн тэрбумтан Уоррен Баффеттай үдийн зоог барихын тулд 2 сая 345 мянган 678 ам.доллар санал болгосон байна. Онлайн тоглоомын "Далянь Зевс” компанийн захирал Жу Еэ энэхүү өвөрмөц дуудлага худалдаанд ялалт байгуулсан гэж "Business Insider” мэдээлжээ. Тэрээр долоон найзын хамт Уоррен Баффеттай үдийн зоог барих гэнэ.
Сонирхуулахад, Уоррен Баффеттай хамт өдрийн хоол идэх дуудлага худалдаа сүүлийн 16 жил тасралтгүй зохион байгуулагдаж байна. Тэрээр дуудлага худалдаагаас олсон ашгийг Сан Франциско дахь орон гэргүй хүмүүст тусалдаг "Glide” санд хандивладаг аж.
Хөрөнгө оруулагч, тэрбумтан Уоррен Баффет сүүлийн 16 жилийн турш 20.2 сая ам.долларыг ийнхүү өдрийн хоол хамт идэх дуудлага худалдаа зохион байгуулж олжээ. 2012 онд нэрээ нууцалсан нэгэн эрхэм 3 сая 456 мянган 789 ам.доллар санал болгож дээд амжилт тогтоож байсан аж.
Б.Саруул
Сэтгэгдэл байхгүй байна.