Лайк дараад баригджээ
Рирдон 2500 долларын залилан хийгээд эрэн сурвалжлагдаж байгаа гэх мэдээлэл фэйсбүүк дэх Америкийн Crime stoppers нийгэмлэгийн албан ёсны хуудсан дээр гарсан аж. Тэр хуудсан дээр хүмүүс нэрээ нууцлан оргон зайлсан гэмт хэрэгтнүүдийн тухай мэдээллийг байршуулдаг юм.
Рирдоныг хайж байгаа гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тавигдаад нэг цаг ч болоогүй байтал залилагч этгээдтэй яг адил нэртэй фэйсбүүк хэрэглэгч тэрхүү мэдээллийн дор лайк даржээ. Цагдаа нар хулгайчийг эрэн сурвалжилж буй мэдээлэл таалагдсан хүнийг шалгаад хууль дүрэм зөрчиж, оргон зайлсан этгээд өөрөө болохыг нь тогтоосон аж. Тэр оройдоо л Рирдон баривчлагдсан байна. Эх сурвалж www.wikimon.mn
Сэтгэгдэл байхгүй байна.