“Sweetymotion”-ы Э.Ганболор телевиз удирдана
Энэ талаар тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Манай хамтлагийн хувьд энэ зун амарч байна. Ц.Сарнай маань шинэ хүнээ хүлээж авсан. Г.Сүндэрээ бид хоёрын хувьд ч мөн хувийн ажилдаа анхаарч байна. Г.Сүндэрээгийн хувьд 10 гаруй жил фитнесээр явж биеэ хөгжүүлсэн туршлага дээрээ үндэслээд нэвтрүүлэг бэлдэж эхэлсэн. Фитнес нэвтрүүлгийг гаргахаар шаргуу ажиллаж байгаа.
Миний хувьд "Шинэ дэлхий” телевизийн гүйцэтгэх захирлын ажлаа аваад удаагүй. Өөрийнхөө хэмжээнд дахин нэг урлагийн салбар руу шилжиж орсон. Миний хувьд дуулахын хажуугаар ток шоуны хөтлөхийг битүүхэндээ мөрөөддөг байсан. Хэзээ нэгэн цагт өөрийн гэсэн ток шоутай болно гэж битүүхэндээ бодсоор ирсэн. Энэ мөрөөдөл минь 2015 онд биелэх гэж байна. Он гарсаар телевизийн салбарын найз нөхөд, хамтран ажиллагсдаас багагүй санал ирсэн” хэмээн ярьжээ.
Харин дуучин бүсгүй маань удирдах ажил болон телевизийн салбарт ажиллахаар хуримтлуулсан мэдлэг, туршлагаар хэр юм бол доо.
Сэтгэгдэл байхгүй байна.