Амаржсан эмэгтэйн биенээс нойтон салфетка гарч иржээ
Жишээлбэл, өнгөрсөн дөрөвдүгээр дугаар сарын 27-нд Клиникийн 1-р төрөхөд амаржсан эмэгтэйн биенээс 14 хоногийн дараа нойтон салфетка гарч иржээ. 20 гаруйхан настай бүсгүйн анхны төрөлт байсан бөгөөд өөрөөрөө төрсөн аж. Улмаар төрөлтийн хүндрэлийн улмаас зургаан оёдол тавиулжээ. Гэтэл эмнэлгээс гарсан цагаас хойш түүний оёдол эдгэх нь байтугай босч сууж чадахгүй зовиуртай байсаар хэд хоног болжээ.
Энэ талаар амаржсан эх Т.Уянга "Төрсний дараа зургаан оёдол тавиулсан. Дараа нь нөхрөөрөө өдөр бүр шархаа цэвэрлүүлж байгаад цагаан зүйл цухуйгаад байхаар нь бид хоёр гайхаад хамаагүй хүрч болохгүй байх гэж бодоод таньдаг эмчээсээ асуусан. Гэтэл төрсний дараа ямар ч зүйл үлдэх ёсгүй татаад авчих гэсэн. Тэгээд автал нойтон салфетка гараад ирсэн. Тэрнээс шалтгаалж хэдэн өдөр халуурч хэвтсэн. Мөн эвгүй үнэр үнэртээд байдаг байсан” гэлээ.
Энэ үйл явдлын дараагаар охины ар гэрийнхэн тухайн үед охиныг эх барьсан эмч Жаргалсайхан, зөвлөх эмч Энхболд болон оёдол тавьсан эмч, Нэгдүгээр амаржих газрын чанарын албаны дарга Мөнхзултай холбогдож, учир шалтгаанаа тайлбарласан боловч "Бид мэдэхгүй. Охиноо авчирч үзүүл. Заргалдах газраараа явж заргалд” хэмээжээ. Харин оёдол тавьсан эмч нь дадлагын оюутан байсан бөгөөд тэрбээр уучлал гуйгаад өнгөрсөн аж. Эх сурвалж www.wikimon.mn
Сэтгэгдэл байхгүй байна.