Даншигт зарцуулах 560 саяар IV төрөх эмнэлгийг ашиглалтад оруулах боломжтой

0

 

Нийслэлийн Засаг дарга Э.Бат- Үүлийн захирамжаар энэ сарын 8-9-нд зохион байгуулах Даншиг наадмыг хэсэг иргэн эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Ингэхдээ тэд хотын даргын санаачилсан даншиг наадмыг зүгээр ч нэг эсэргүүцсэнгүй, уг наадамд зарцуулах хөрөнгийг хэрэгтэй шаардлагатай зүйлд зарцуулах боломжтой талаар тооцоолол хийсэн байв. Түүнчлэн гүйцэтгэх засаглалын тэргүүн наймдугаар сарын 1-нээс хойш аливаа тэмдэглэлт ой гэх мэт томоохон баяр наадам зохион байгуулахгүй байхыг үүрэгдсэн атал энэ шийдвэрийг нийслэлийн удирдлагууд эрс эсэргүүцэж байгаагаас гадна энэ удаагийн наадмыг Даншиг хэмээн нэрлэсэн нь ч оновчгүй тодорхойлолт гэдгийг судлаач Л.Баярдалай хэлж байлаа. Иргэн Б.Цэрэн тэргүүтэй залуус Даншиг наадмыг 480-560 сая төгрөгөөр тэмдэглэх гэж буйг мэдээллийн эхэнд дурдаад ердөө сар хүрэхгүй хугацааны өмнө та бид улсынхаа баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэн. Үүний араас аймаг, сумдын ойн баяр наадам үргэлжилсэн. Өөрөөр хэлбэл, монголчууд өнгөрсөн сард хангалттай наадаж зугаалсан байтал дахин их хэмжээний хөрөнгө мөнгө үрэн байж, наадам зохион байгуулах ямар ч шаардлагагүй. Цаашлаад энэ жил ихэнх нутгаар ган, зуд болох магадлал өндөр байгаа үед найр наадмаас илүү өвлийн бэлтгэлээ базаах шаардлагатайг хотын даргад сануулсан нь цагаа олсон санаачилга байлаа. Мөн эдийн засаг хямралтай, иргэдийн амьдрал тааруу байхад 560 сая төгрөгийг нийт иргэнд нэн шаардлагатай хэд хэдэн зүйлд зарцуулах боломж байна хэмээсэн. Тухайлбал, нэгдүгээрт, Хан-Уул дүүргийн IV төрөх эмнэлгийг ашиглалтад оруулах боломжтойг хэлсэн. Ингэснээр 500-600 хүн шинээр ажлын байртай болохоос гадна олон эх, хүүхдэд тустай гэв. Хоёрдугаарт, Монгол Улсын хэмжээнд элэгний B, C вирустэй 150 мянган хүн байдгаас 52 мянга нь яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг байна. Элэгний вирусийг устгах чадалтай харвони эмийн нэг курс эмчилгээний үнэ 2.3 сая төгрөг. Харин Даншиг наадмаар үрэх гэж байгаа 560 сая төгрөгөөр нэн ядуу амьдралтай 235 хүнд харвони эмийг худалдан авч өгөх боломжтой гэлээ. Гуравдугаарт, үр тарианы салбарыг даатгахад хөрөнгө оруулах. Ингэж чадвал наадамд зарцуулах 560 саяар 58 тэрбум төгрөгийн үр тариаг хамгаалах боломжтой гэх тооцоог ч залуус гаргажээ. Мөн эмнэлгүүдэд хомс байгаа бөөрний дутагдлыг эмчилдэг диатизийн аппарат 10 ширхэгийг худалдаж авах. Ингэснээр олон мянган хүний амийг аврах бүрэн боломж бий гэдгийг хотын дарга Э.Бат-Үүлд санууллаа. Эрх мэдэл, албан тушаалтнууд ард түмний татварын мөнгийг хий хоосон зүйлд багагүй зарцуулж байгааг ч мөн тэд шүүмжилсэн юм. Тухайлбал, Баянгол дүүргийн ойн баярыг саяхан 300 гаруй сая төгрөгөөр тэмдэглэсэн бөгөөд Хүй долоон худагт мөн л бэсрэг наадам зохион байгуулсан. Гэтэл удахгүй буюу аравдугаар сард дахиад Хан-Уул дүүргийн ой болно. Тэгэхээр өмнөх жишгийн дагуу нэг дүүргийн ой болох бүрт 200-300 саяар нь үрээд байх хэрэг үү гэх асуултыг ч холбогдох албан тушаалтнуудаас хэвлэлийнхнээр дамжуулан асуусныг уламжилъя. Эдгээр залуусын дуулгасан дараагийн нэг мэдээлэл нь энэ удаагийн наадмыг Даншиг хэмээн нэрийдэж байгаа нь оновчгүй гэнэ. Судлаач Б.Баярдалай хэлэхдээ "Эдийн засаг өөрөө алдагдсан боломжийн өртөг гэсэн ойлголттой. Тодорхой хэмжээний мөнгийг өөр зүйлд зарцуулчихвал тэр нь ямар үнэгүй болох вэ гэсэн агуулгаар томъёолдог. Судлаачийн хувьд Даншиг наадмын тухай ойлголтыг хуваалцъя. Ямар нэг зүйл утга учиртай байх ёстой. Ялангуяа улсын хэмжээнд ийм өргөн цар хүрээтэй хийх гэж байгаа үйл ажиллагаа асар том утга учрыг агуулж байх учиртай. Даншиг наадмыг 1639 онд анхдугаар Богдыг хүндэтгэн ёслох үйл ажиллагаатай холбоотойгоор анх хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, энэ наадмыг шашны утга агуулгаар зохион байгуулсан, тэр агуулгаараа төлжиж, суурь нь тавигдсан. Даншиг гэдэг нь ямар нэгэн хутагт хувилгаад, ихэс дээдсийг хүндэтгэн залах, үдэх ёслох арга хэмжээнд зориулсан баяр ёслолын арга хэмжээ гэсэн утгатай. 1670-аад оны үед Монголд хамгийн том Даншиг болсон нь Манжийн хаанд дагаар орсныг тэмдэглэж, даншиг өргөж наадаж байсан юм. Түүнээс хойш жил бүр Даншиг наадмыг Манжийн хаанд хүндэтгэл үзүүлэх зорилгоор зохион байгуулсаар 1911 онд Богд хаан зарлиг буулгаж цуцалсан байдаг. Мөн 1912 оноос Монгол Улс Даншиг наадам зохион байгуулаагүй, харин өнөөгийн бидний тэмдэглэдэг Ардын хувьсгалын наадмыг зохион байгуулсаар ирсэн. Тэгэхээр Даншиг гэдэг нэг өнцгөөс нь харахад шашны утга агуулгаар анх бий болсон наадам боловч нөгөө утгаараа Монголын тусгаар тогтнол алдагдсаныг илтгэх наадам байсан. Сарын өмнө бид тусгаар тогтнол, улс үндэстэн сэргэн мандсаныхаа баярыг хийчихээд сар хүрэхгүй хугацааны дараа тусгаар тогтнолоо алдсаныхаа баярыг сэргээн хийх гэж байгаа нь ямар учиртайг тайлбарлахад тун хэцүү юм” хэмээсэн. Өөрөөр хэлбэл, өргөн цар хүрээтэй олон нийтийг хамруулсан наадам хийх гэж байгаа атлаа буруу номын буюу тусгаар тогтнолоо алдсаны ой буюу "Даншиг” наадам хийх гэж байгаа нь үнэхээр зохимжгүй юм гэдгийг эдгээр залуус тайлбарласан. 

 

Уг мэдээллийн үеэр иргэн Б.Цэрэнгээс цөөн асуултад хариулт авлаа

-Та бүхний хувьд Даншиг наадам хийх шаардлагагүй гэж үзэж байгаа юм байна. 560 сая төгрөгийг хэрэгтэй зүйлд зарцуулах боломжтой гэх санаачилга гаргаж байгаа ч нийслэлийн удирдлагууд та бүхний хүсэлтийг хүлээж авах эсэх нь эргэлзээтэй. Харин хууль, эрх зүйн хүрээнд энэ наадмыг зохион байгуулахгүй байх боломж байгаа юм уу?

 

-Нийслэлийн удирдлагууд Засгийн газартаа захирагддаг бол хууль эрх зүйн хүрээнд Даншиг наадмыг хийхгүй байх учиртай юм. Учир нь, Засгийн газрын тэргүүн шийдвэр гаргаж, албан ёсоор танилцуулсан. Ингэхдээ наймдугаар сарын 1-нээс хойш наадам хийхгүй шүү гээд үүрэгдчихсэн. Монгол Улс нэгдмэл, нэг засаг захиргаатай. Хэн ч бай гүйцэтгэх засаглалын тэргүүнийхээ үгийг дагах л учиртай. Гэтэл Э.Бат-Үүл тэргүүтэй нийслэлийн удирдлагууд Ч.Сайханбилэг сайдынхаа үгийг үл тоож байна шүү дээ. Даргынхаа үүргийг биелүүлдэггүй цэрэг гэж байх уу. Э.Бат-Үүл дарга бол "Би энэ үүргийг чинь биелүүлэхгүй. Би тусдаа наадам хийнэ” гэж байна. Даншиг гэдэг агуулгаас нь харвал Э.Бат-Үүл гэдэг гэгээнтэн бууж ирэх гээд байгаа юм уу, үнэхээр ойлгомжгүй наадам болох гээд байна л даа.

 

-Та бүхэн Даншиг наадамд зарцуулах 560 сая төгрөгөөр ямар ажил хийж болох талаарх судалгааг маш нарийн гаргасан байна. Харин энэ бүх тооцоо судалгаагаа Э.Бат-Үүл даргад албан ёсоор эсвэл аль нэг удирдлагад нь танилцуулаад, уриалгаа хүргүүлсэн зүйл бий юү?

 

-Э.Бат-Үүл тэргүүтэй хотын удирдлагуудад та бүхнээр буюу хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж санал санаачилгаа хүргэж байгаа юм. Мөн нийслэлийн иргэд маань "Ийм наадмын хэрэг алга” гэдгийг хэлж, шаардах хэрэгтэй. Зөвхөн бид санаачилга гаргаад үүнийгээ бичиг цаас болгож, хотын удирдлагуудад хүргүүллээ гээд хүлээж авч, шийдэх эсэх нь эргэлзээтэй.

 

-Сонгууль ойртсон болохоор энэ мэдээллийг Э.Бат-Үүл даргын эсрэг пиар гэж хардах хүн байгаа. Ер нь улс төрийн явуулга байна уу гэвэл ямар хариулт өгөх вэ?

 

-Э.Бат-Үүл дарга сонгуулийн пиараа эхэлчихсэн юм биш үү гэж асуумаар байна. Даншиг наадмаар дамжуулан өөрсдийнхөө хүмүүсийг гаргаж ирж, сурталчилгаагаа эхэлж байгаа юм болов уу гэж харж байна. Бидний хувьд бол санаа бодол нэгтэй л залуус. Бид энэ асуудлыг халуун дээр нь буюу 560 сая төгрөгийг хаана, юунд зарцуулж болох вэ гэдгийг хэлж байгаа юм.  

 

М.ӨНӨРЖАРГАЛ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex