Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-наас эхэлнэ
Энэ жил цэцэрлэгт орох хүүхдийн бүртгэл наймдугаар сарын 25-наас 28-ны өдрүүдэд болно . Эцэг эхчүүд хүүхдээ бүртгүүлэхээр ирэхдээ ямар нэгэн төлбөр, хураамж төлөхгүй. Зөвхөн Зөвхөн оршин суугаа хаягийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг эхийн иргэний үнэмлэх шаардагдах юм. Цэцэрлэгийн эрхлэгч, багш нар зөвхөн хамрах тойргийн хүүхдүүдийг бүртгэж авна. Хандив нэрийдлээр бэлэн болон бэлэн бусаар эцэг эхээс төлбөр авч, харъяалалгүй хүүхдийг авахгүй. Хэрэв бүртгэлийн явцад ямар нэгэн хууль бус үйлдэл гарвал дүүргийн Боловсролын газар, НБГ-т иргэд гомдол гаргаж болох ажээ.

Сэтгэгдэл байхгүй байна.