Бүгд найрамдах намын топ 10 нэр дэвшигч тодров
Кадр: Fox News
Fox News медиакорпораци телевизийн прайм-таймын үндсэн халз маргаанд оролцох АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч эхний арван хүнийг тодруулав.
Уг жагсаалтад тэрбумтан Дональд Трамп, Флорида мужийн захирагч асан Жеб Буш, Висконсина мужийн захирагч Скотт Уокер, Арканзасыг захирагч асан Майк Хакаби, тэтгэвэрт гарсанмэдрэлийн мэс засалч Бен Карсон, Техас мужийнсенатор Тед Крус, Флорида мужийн захирагч Марко Рубио, Кентукки мужийн сенатор Рэнд Пол, Нью-Жерси мужийн захирагч Крис Кристи, Огайо мужийн захирагч Жон Кейсич нар багтжээ.
Үндэсний хэмжээний сүүлийн таван санал асуулгын дүнгээр уг жагсаалтыг гаргасан бөгөөд түүнд нь Трамп тэргүүлж, дараалаад Буш, Уокер хоёр бичигджээ. Энэ үндсэн жагсаалтаас Техасын захирагч асан Рик Перри, Пенсильванийнсенатор асан Рик Санторум зэргийн хүмүүс шахагдлаа.
Топ-10-т багтаагүй долоон хүн нь үндсэн халз маргаан эхлэхээс дөрвөн цагийн өмнөх тусгай халз маргаанд уригдаж байна, Перри, Санторум хоёроос гадна Луизиана мужийн захирагч Бобби Жиндал, Hewlett Packard компанийн экс удирдагч Карли Фиорина, Өмнөд Каролина мужийн сенатор Линдси Грэм, Нью-Йоркийн захирагч асан Жорж Патаки, Виргинийн захирагч асан Жим Гилмор нар тэнд багтжээАНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 2016 оны арваннэгдүгээр сарын 8-нд явагдана.
Сэтгэгдэл байхгүй байна.