ҮЛ ТАНИХ НЭГЭН ӨӨРИЙГӨӨ ШАТААЖЭЭ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот дахь Японы Элчин сайдын яамны дэргэд үл таних нэгэн эрэгтэй өөрийгөө шатаахыг оролджээ. Эх сурвалжийн мэдээлснээр түүний хажуугаар явж байсан хүмүүс галыг унтрааж чадсан боловч 80 орчим настай эрэгтэйн биеийнх нь бүх хэсэг түлэгдсэн аж.
Түүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэрээр ийм байдлаар амиа хорлохыг завдсан байж болзошгүй хэмээн албаныхан таамаглаж байгаа юм. Сөүл хот дахь Японы дипломат төлөөлөгчийн газрын хашааны гадна өнөөдөр 2000 орчим хүн оролцсон эсэргүүцлийн ажиллагаа болжээ.
Тэд Японы эзэн хааны армийн Дэлхийн хоёрдугаар дайны үед үйлдсэн хэргийнхээ төлөө уучлалт хүсэхийг тус улсын Засгийн газраас шаардсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна.