Дуучин Ану: Цагаан сараар л гэр хороололд очиж үздэг, их сонин мэдрэмж төрдөг
Тэрээр 2013 оны зургаан сард "Гурван гал” эмнэлэгт амаржиж охинтой болсон. Охиных нь нэрийг Т. Хатангоо гэдэг бөгөөд Бүжин хэмээн өхөөрдөн дууддаг. Гэтэл хэл ам түүнийг тойрсонгүй бас л дайрснаар өөрөө хүүхэд тээгээгүй, 50.000 мянган доллараар тээгч эх хөлсөлсөн гэх мэдээлэл цацагдаж байсан ч дараагийн охиноо гаргаж бусдыг бүр алмайруулаад авсан.Олон эрчүүдтэй нэр холбогдож бичигддэг бүсгүйчүүдийн нэг бол Ч.Ану. "Wanted” студийн захирал Б.Бэрцэцэгийн дүү Б.Түвшинбаяр гэгч жирийн нэгэн залуутай хайр сэтгэлийн холбоо тогтоож олонд зарласнаар хэл ам хэсэгтээ намжсан билээ.