Хүүхдийнхээ үсний найрыг Вьетнам засварт, Вьетнамчуудтай хамт хийжээ
Тэгвэл энэхүү "Вьетнам засвар"-ын газрын ажилчид манай нутаг дэвсгэр дээр Монгол охидоор минь зугаагаа гаргаж, хүчинийн хэрэг үйлдэж, Монгол адууг хүртэл хэрцгийгээр нядалж хоол хүнсээ бэлтгэж байгаа мэдээлэл өнгөрсөн өвлийн турш цацагдан бидний зүрхэнд шар ус хуруулсан. Тэр ч байтугай төрийн цагдаад маань хүртэл гар хүрсэн хэрэг гарч байсан билээ.
Тэгвэл даварсан Вьетмануудтай холбоотой бас нэгэн олиггүй мэдээлэл олныг бухимдуулаад байна. Монголчууд бид хүүхдийн онгон даахийг 2-5 насны хооронд үргээдэг эртний сайхан уламжлалтай. Энэхүү үйлд хүүхдийн эцэг, эх, төрөл садан, ойр дотныхон нь оролцдог. Гэтэл саяхны нэг өдөр Вьетнам засвар дотор Вьетнамуудын дунд Монгол хүүгийн даахийг үргээж байгаа бичлэг цацагдан олныг дургуйцлыг нэлээдгүй хүргээд байна.
Сэтгэгдэл байхгүй байна.