Хоёр Солонгос тохиролцоонд хүрч байна
Солонгосын хойгт нөхцөл байдал сүүлийн тав хоногийн хугацаанд эрс хурцадсан боловч талууд хэлэлцээрийн ширээний ард хоёр ч удаагийн уулзалт хийсний дүнд өнөөдрийн үдээс өмнөх яриа тодорхой ахицтай байсан тухай Ёнхап агентлаг мэдээллээ. БНСУ, БНАСАУ харилцан үл гал нээх шинэчилсэн хэлэлцээ гээчийг баталснаар сүүлийн хэдэн цагийн дотор аль аль нь буудалцахад бэлэн байсан зөрчилдөөн бага зэрэг намжлаа. Панмунжом дахь хилийн зурваст болсон эл хэлэлцээрт хоёр Солонгосын цэргийн өндөр албан тушаалтнууд оролцож аль аль нь цэргийн хүчээр түрэмгийлэх бодлогоос зайлсхийх тал дээр тохиролцож чадлаа. БНАСАУ-ын албан ёсны мэдэгдэлд "БНАСАУ хүчирхэг цэрэг зэвсгийн хүчээр өмнөд хөршийн хил дагуу аюул занал учруулж, халдан дайрахыг урьтал болгохгүй” гэжээ. Энэ яриа хэлэлцээрийн өмнө Ёнчан дахь хоёр орны цэрэггүй бүст Хойд Солонгосын тусгай хүчний цэргүүд орж ирсэн бөгөөд БНСУ-ын хилийн харуулууд гал нээсэн юм. Юутай ч талууд өнөө өглөөний уулзалтаар харилцан үл гал нээх түр хугацааы хэлэлцээнд ойлголцож чадлаа. |
Сэтгэгдэл байхгүй байна.