Умард Солонгосын тухай аймшигт 10 баримт

0

  • 1
    Хэрэв Умард Солонгосын удирдагчийн үгнэд итгэвэл энэ улс газар дээрх диваажин гэдэг. Харин энэ улсыг орхин зугтааж гарсан азтай хүмүүсийн яриагаар бол жинхэнэ там гэнэ. Яагаад энэ хоёр тодорхойлолт ингэж алд дэлэм зөрж байна вэ. Умард Солонгосын төмөр хөшигний цаана юу нуугдаж байна. 
  • 2

    1. Хөдөлмөрийн засан хүмүүжүүлэх лагериуд 

    Өнөөдөр Умард Солонгост засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн 16 том лагерь ажиллаж байгаа нь зөвлөлтийн ГУЛАГ-тай ойролцоо юм. Ихэнх нь уулархаг нутагт байдаг энэ лагериудад 200 мянга орчим хоригдол байдаг байна. Энд эх орноосоо зугтаасан хүмүүс, урвагчид, улстөрч байсан хүмүүс, БНАСАУ-ын төр засагт итгэдэггүй хүмүүс гээд дан улстөрийн хэрэгтнүүд байдаг гэнэ. 
  • 3
    2. Үе удмаар нь шийтгэх

    Умард Солонгос нь "гурван үеэр нь шийтгэх” хуультай гэж болно. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг хийсэн хүнийг өөрийг нь , хүүхдүүдийг нь, ач нартай нь шийтгэнэ. Ингэснээр тэр айл үе удмаараа бүхийл амьдралаа хөдөлмөрийн лагерьт өнгөрүүлнэ. Умардад хамгийн хүнд гэмт хэрэг бол эх орноо орхин гадаадад зугтах явдал. Тэр бүү хэл өөр улс оронд хүмүүс хэрхэн амьдардгийг сонирхох л юм бол тэр хүн өөртөө цаазын ял оноолоо гэсэн үг. 
  • 4
    3. Даатгалын луйвар 

    Даатгалын луйвар бол БНАСАУ-ын эдийн засгийн гол бодлого. Умардын эдийн засаг өөрөө жилээс жилд унасаар байгаа. 25 сая хүнтэй энэ оронд нэг хүнд оноглох дотоодын нийт бүтээгдхүүн ердөө 500 доллар. Иймдээ улс орон хүн ардаа тэжээх гэж бүхий л чадлаараа хичээхдээ бүр эдийн засгийн гэмт хэрэг ч үйлддэг байна. 
    2009 онд БНАСАУ-ын засгийн газар асар их хэмжээний эд хөрөнгө, тоног төхөөрөмж даатгуулаад дараа нь энэ хөрөнгө устсан гэж мэдэгдсэн. 2005 онд дэлхийн том том даатгалын хэдэн байгууллага Умард Солонгосыг .нисдэг тэрэг сүйрсэн хэмээж 58 сая доллар авсныг луйвар хэмээн олон улсын шүүхэд өгсөн юм. 
  • 5
    4. Зэвсгийн наймаа

    Даатгалын луйвраас гадна БНАСАУ-г НҮБ зэвсэг, цөмийн технологиийфг хууль бусаар Африк, Ойрхи дорнодын орнуудад худалдсан гэж буруутгаж байгаа. 2012 онд НҮБ Умард Солонгосын баллистик пуужинд ашигладаг 450 баллон графит ачсан хөлгийг Сири улсыг чиглэж явахад нь саатуулсан. 2009 онд Иран, Бүгд найрамдах Конго улсад явууласн пуужингийн 35 тонн тоноглол, зөвлөлтийн үеийн танкууд ачсан хоёр хөлгийг бас саатуулсан. 
    Пуужингийн тоноглоол, технологи зарсан хэмээн НҮБ-ээс Умард Солонгосын эсрэг хориг тавьсан ч БНАСАУ үүнийг хууль бус явдал гэж мэдэгдсэн. Зэвсгийн энэ наймааны мөнгө ард түмэнд нь биш ганцхан Ким Чен Уны халаасанд ордог гэнэ. 

  • 6
    5. Эрчим хүчний хомсдол

    Умардын нийслэл Пеньян бол тус улсын жинэхэ элитүүдэд зориулсан хот. Хотыг хилээр нь зэвсэглэсэн цэргүүд хамгаалж энгийн ядуу иргэдийг оруулахгүй хамгаална. Нийслэлийн иргэд өөрсдийнхөөр нь бол тансаг амьдралтай. Дээд ангиллын гурав орчим сая хүн гэхэд л өдөрт 1-2 цагаар эрчим хүч хэрэглэх эрхтэй. Бусад газарт бол өвөл ч эрчим хүчгүй, Пеньяаны захын дүүргүүд ч цахилгаангүй байдаг. Энэ бүхэн сансрын хиймэл дагуулаас авсан зураг дээр тодорхой харагддаг. 
  • 7
    6. Гурван нийгмийн тогтолцоо

    Умард Солонгост өнөөдөр хүн амаа "дайснууд”, "гуйвамтгай”, үндсэн” гэсэн гурван хэсэгт хувааж үздэг байна. Үүнийгээ гэр бүлийн түүхээр нь авч үздэг. Эх орон засгийн газартаа үнэнч чхэсгийг "үндсэн” гэдэг болохоор амьжиргааны түвшин нь арай дээр. Энэ хүмүүс улс төрийн талаар найдвартай, засгийн газартайгаа нягт холбоотой гэнэ. 
    "Гуйвамтгай” хэсэгт дундаж хүмүүс орно. Засгийн газраас тэднийг нэг их дэмжихгүй, итгэл хүлээж дуулгавартай байвал "үндсэн” хэсэгт орж магадгүй. 

  • 8
    "Дайснууд” гэсэн хэсэгт өвөг дээдэс нь төрийн эсрэг болон шашны газар, өмчийн эсрэг ямар нэг гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүс орно. Ким Ир Сенийхээр бол энэ хүмүүс улс оронд хамгийн аюултай хэсэг. Энэ хүмүүс боловсрол эзэмших, нийслэлийн ойр амьдрах эрхгүй.
  • 9
    7. Хүний ялгадас ч бордоо болно

    Умард Солонгос хүйтэн богино өвөлтэй, хуурай зунтай орон. Газар нутгийн 80 хувийг уул эзэлдэг болохоор ашигтай талбай багатай. Ургац авахын тулд байнга гадаадаас бордоо авдаг. 1990-ээд он хүртэл ЗХУ тусалдаг байсан бол 2008 оноос хойш Өмнөд Солонгос жил бүр 50 мянган тонн бордоо өгч байгаа. Бордоо хүрэлцэхгүй болохоор хүний ялгадсаа ашиглаж жилд 2000 тонн ялгадас нийлүүлэх квот тогтоосон. Хүний ялгадас бүхий бордоо худалдаалах дэлгүүрүүд ч бий. 
  • 10
    8. Эх орноосоо зугтаах 

    Умардын олон иргэн хөрш улс руугаа зугтааж гардаг. Хятад бол албан ёсоор эх оронд нь буцааж илгээдэг. Эх орон нь тэднийг цаазаар авахгүй юм гэхэд олон жилийн ял өгөн засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагерьт илгээнэ. 
    Харин өмнөд Солонгос болохоор тэднийг өршөөж улсынхаа иргэншил олгож, сэтгэлзүйн тусламж үзүүлнэ. Сард 8200 долларын тэтгэлэг өгч, ажил олгогчид ажилд авдаг. Хөдөлмөрийн лагериас зугтаасан иргэдэд бол ямар ч бичиг баримт байдаггүй. 
    1953 оноос хойш Умардын 24500 иргэн Өмнөд Солонгост зугтаж ирсэн байдаг. 2002 оноос хойш Өмнөд Солонгос жил бүр 1000 дүрвэгч хүлээн авч байна. 
  • 11
    Умардын 200 мянга орчим иргэн хятадад ирэн ууланд нуугдаж, хөдөө нутагт нууцаар амьдарч байгаа гэж Хятадын засгийн газар тооцоолсон байдаг. Хил давж, удаан хугацаагаар явган зүтгэснээс олон хүн замдаа үхдэг.
  • 12
    9. Хүний мах идэх

    1994, 1998 онуудад Умард Солонгос их хэмжээний үер болж хөдөө аж ахуйд нь асар их хохирол учирсан. ЗХУ-аас ирдэг байсан хүнсний тусламж үгүй боллоо. Үүнээс болж бүтэн хотууд ч үгүйрч 3,5 сая буюу нийт хүн амын нь 10 хувь өлсч үхсэн. Улстөрийн "сонгун” буюу арми нэгдүгээрт гэдэг бодлогын гайгаар хамаг хүнсээ цэргийн хэрэгт зориулж байлаа. Эцсийн эцэст ард иргэд нь гэрийн тэжээмэл амьтад, мод ургамал, царцаа идэж сүүлдээ хүүхдүүдээ идсэн. Эндээс "юуных болохыг нь мэдэхгүй бол мах бүү худалдаж ав” гэсэн үг гарсан. Энэ үеэр галт тэрэгний буудал, суваг шуудуунаас хүүхэд хайх явдал ихэд дэлгэрчээ. 
  • 13
    10. Шорон тамлал

    Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагериас оргож амьд гарсан цөөхөн хүн тэнд чухам юу болж байдгийг дэлгэн ярьсан байдаг. Шин Донг-Хек гэгч эр тус улсын улстөрийн хэрэгтнүүдийг хорьдог хамгийн аймшигтай лагерьт ордог "Лагерь-14”-ээс оргож гараад "Лагерь-14-өөс оргосон нь” гэдэг ном хэвлүүлсэн. 
    Өвөг эцэг нь аримас зугтааж Өмнөд Солонгос руу зугтсан болохоор Шин хөдөлмөрийн лагерьт төрсөн юм байна. 14 настай байхдаа ээж, ахынхаа хамт оргохоор оролдоод баригдсан байна. Тэднийг газар доорхи шоронд хорьлж аймшигтайгаар тамлаж эхэлж. Шин Донг-Хекийн ярьснаар бол тэднийг хөлөөр нь дүүжилж эхийнхээ эсрэг мэдүүлэг өгөхийг тулгасан байна. Ингээд мэдүүлэг өгөхгүй болохоор хоньчилж хүлээд нуруугаар нь шатаж байгаа нүүрс дүүргэсэн саван дээр тавьсан гэнэ. Байцалтын дундуур бетонон хана бүхий жижгхэн өрөөнд хорьдог байсан гэнэ.
  • 14
    Муу уйлсны төлөө

    2011 оны арванхоёрдугаар сард удирдагч Ким Чен Ир таалал төгссөнийг оршуулсны дараа бага эмгэнэж, муу уйлсан хүмүүсийг шүүж шийтгэх ажил эхэлсэн байна. БНАСАУ-ын засгийн газрын хэвлэлийн мэдэлснээр бол ийм хүмүүст хагас жилээр хөдөлмөрийн лагерьт хүмүүжих ял өгчээ.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex