160 алба хаагч хил хамгаалахад суралцав
Хил хамгаалах байгууллагын 2015 оны гэрээт хилчний хоёр дугаар ээлжийн 160 алба хаагч анхан шатны сургалтаа төгсөв.
Төв аймгийн Баянчандмань дахь Хил хамгаалах албаны тусгай бэлтгэлийн цогцолборт 21 хоног үргэлжилсэн уг сургалтаар алба хаагчдад албаны амьтадтай харьцах үеийн аюулгүйн арга хэмжээний талаар дүрмийн болон дадлагын хичээл заажээ. Төгсөлтийн арга хэмжээнд ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав, ХЗЯ-ны ахлах мэргэжилтэн Ч.Дашням болон албаны бусад хүмүүс, ар гэрийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр гэрээт хилчид жагсаалын үзүүлэх тоглолт, бие хамгаалах урлаг, морин болон галын бэлтгэл, мотоцикль жолоодох ур чадвар болон урлагийн тоглолтыг энэ үеэр үзүүлж сонирхуулсан байна.
Ийнхүү гэрээт хилчдийн 15 дахь удаагийн төгсөлт амжилттай болж тэд улсын хилд үүрэг гүйцэтгэхэд бэлэн боллоо.