Путин бол гэмт хэрэгтэн, харин Ким Чен Ун ухаан солиотой
АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч, сенатч Марко Рубио өмнөд Караолинад сонгогчидтой уулзах үеэрээ америкийн эсрэг улс орны удирдагчдыг ийн нэрлэсэн байна. Тэрээр "Өнөөдөр оросыг гэмт хэрэгтэн-гангстер удирдаж байна. Тэр бол өнөөдөр аугаа их хүчирхийлэл үйлдэгч террор засгийн гарыг удирдаж байгаа зохион байгуулалттай гэмт хэргийн хамгийн том төлөөлөгч. Энэ хүн өөрийнх нь улс төрийн бодлогын эсрэг байгаа хүн бүрийг алж байна. Хэрэв та Владимир Путины улс төрийн сөргөлдөгч болбол өөрийнхөө ууж байгаа зүйлээс хордож юм уу, гудамжинд суманд өртөж дуусах болно” гэжээ.
Рубио бас АНУ-д хамгийн их заналхийлж байгаа таван орны нэг нь Орос гээд яагаад гэвэл "гэмт хэргийн бүлэглэлийн гишүүний удирдаж байгаа, дэлхийд цөмийн хамгийн хүчирхэг орон гэж тодотгожээ. Улстөрч америкт заналхийлж байгаа бусад улсуудаар Иран, Умард Солонгос, Хятад, дэлхий дахины жихадууд гэсэн байна.
"Умард Солонгос бол цөмийн зэвсгийн хэдэн арван нэгж байгаа, үүн дотор АНУ-д хүрэхээр алсын тусгалтай пуужин ч бий” гэж анхааруулаад удирдагч Ким Чен Унгы нь "хагас ухаантай хүн” гэжээ.
Тэр бас Ираны Али Хаменейн удирдаж байгаа "шиитийн хэт даврагчдыг Америкт хамгийн аюултай хүчин гэсэн байна.
Аргентин болон тэдний ерөнхийлөгч Кристин де Киршнерийг яг л Венесуэл, Куба, Никарагуа шиг латин америк дахь АНУ-ын гол дайсан гээд америкийн дайсан бол дарангуйлагч дэглэм юм гэжээ. Тэрээр эцэст нь ийм болохоор АНУ ардчиллыг түгээхийн тулд илүү ихийг хийх хэрэгтэй байна гэсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна.