Н.Энхбаяр: Босгоны шороонд ойртуулахгүй гээд байгаа хүний тархи нь гашилсан гэж ойлгосон

0



Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Прокурорын газар байгуулагдсны 85 жилийн түүхт ойн баярын хүндэтгэлийн хуралд үг хэлэхдээ Өршөөлийн хууль батлагдаж гарсантай холбогдуулан Н.Энхбаяр руу хандаж зарим үгсийг хэлсэн. Тодруулбал " "Зарим авлигач өнөөдөр салхилах гэж Монголдоо ирдэг болжээ. "Би салхилах гэж Монголд ирлээ” гэдэг. Би Төрийн ордон бол хүн салхилаад байх газар биш гэж бодож байна. Салхиа санаад хүний нутагт хэвтээд бай гэж хэн ч хэлээгуй шүү дээ. Монгол төрд байтугай босгонд нь. Босгонд нь байтугай босгоных нь шороонд нь ойртуулмааргүй хүмүүс байдаг юм. Зөвлөгөө өгөх гэж ирлээ гэнэ. Гэмт хэрэг хийсэн гэдэг нь, гэмт хэрэгтэн гэдэг нь шүүхээр тогтоогдчихсон хүн өнөөдөр Монголын төрд зөвлөгөө өгөхөөр ирлээ” гэсэн юм.

Тэгвэл түүний хэлсэн үгийн хариуг МАХН-ын дарга Н.Энхбаяр барьсан байна. Тэрбээр, "Миний үгийг сонсъё, зарим асуудлаар зөвлөлдае гэвэл зөвлөе гэж бодсон юм. Гэтэл харамсалтай нь нэг хүн намайг агаар амьсгалах эрхгүй ч гэх шиг, зөвлөгөө өгөх ёсгүй ч гэх шиг, босгоны шороонд ойртуулахгүй ч гэх шиг янз янзын юм ярьж байгаа юм. Тэгэхэд нь "Миний эх орон мөн үү, биш үү” гэж өөрийн эрхгүй бодсон. Яагаад монгол хүнээ тэгж хөөж байгаа юм. Яагаад агаарыг нь амьсгалах эрхгүй гэж. Монгол хүнийг хэн тэгж хөөх эрхтэй юм бэ. Хэнийг үгийг чинь сонсъё, санаа бодлоо хуваалцъя гэхээр "Хуваалцахгүй, яв” гэж хэлдэг юм бэ. Хэн хэнийг босгоны шороонд ойртуулахгүй гээд байгаа юм бэ. Босгоны шороонд ойртуулах, төрийн өндөр албан тушаалын босгыг давуулах эрхийг хэн хэнд олгодог юм бэ.Тэр бүхэнд будилсан хүн, тархи толгой нь гашилсан хүн энэ үгийг хэлсэн гэж ойлгосон” гэжээ.

Өршөөлийн хуульд тавьсан хоригийг УИХ хүлээж авахгүй бол Н.Энхбаярт нарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болох учиртай.

Г.Бат

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex