Дурласан хүмүүс цахим шуудангаар харилцвал дээр Шинэ мэдээ 2015/09/07 0 Цахим захидлууд дуу ярианаас илүүтэйгээр дурласан хүмүүсийн сэтгэлийг илчлэн дамжуулж чаддаг гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрсэн байна. Тэд ээлжит шинжлэх ухааны судалгаандаа 79 залуу хүнийг хамруулжээ. Оролцогчид өөрсдийн хайртай хүмүүсээс авсан цахим илгээлтэд ямар хариу өгөхийг тодорхойлох нь уг судалгааны гол зорилго байсан аж. Тэдэнд илгээлтийг дуун мэдээлэл юм уу цахим захидал хэлбэрээр явуулав. Судалгааг явуулагчид хүмүүс эхний хувилбарыг илүүтэй үзэх болов уу хэмээн боджээ. Гэтэл судалгааны дүн эрдэмтдийг гайхшруулсан гэнэ. Цахим захидлууд илүү их сэтгэл хөдлөлийг төрүүлж байлаа. Тухайн хүн захидал бичихдээ үг болгоныг бодож тунгаадаг учраас илүү сайнаар сэтгэлээ илчилдэг байна гэж судлаачид үзжээ. Дээр нь цахим захидлыг дахин дахин засварлах боломжтой, харин дуут захиаг арилгах юм уу дахин шинээр бичих болдог. Ийм учраас сэтгэл судлаачид амьдралын шаардлагаар хэсэг хугацаанд нэг нэгнээсээ хол амьдарч байгаа бүх дурлалт хосуудад цахим шуудангаар харилцаж байхыг зөвлөсөн аж.- See more at: http://www.wikimon.mn/content/63643.shtml#sthash.NEyCiTYv.dpuf 0
Сэтгэгдэл байхгүй байна.