Шинэ мэдээ
Энэхүү шинэхэн цэцэрлэгийн нээлт өнөөдөр болж, хүүхдүүдээ хүлээн авлаа. Нээлтэд ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгт, дэд дарга, хурандаа Г.Туулхүү, Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа Ш.Эрхэмбаяр, Цагдан хорих 461 дүгээр ангийн удирдлага, хамт олон тэдгээрийн гэр бүлийнхэн оролцлоо.
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж байгаа тус цэцэрлэгт 3-5 насны 30 гаруй хүүхэд хүмүүжих бөгөөд өдрийн цагаар болон 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын хүүхдүүдийг асарч, аав, ээжийг нь үүргээ гүйцэтгэж дуусахаар нь хүлээлгэж өгөх боломжтой болжээ.
Б.Анир
Шинэ мэдээ
Recover your password.
A password will be e-mailed to you.
Сэтгэгдэл байхгүй байна.