Байрнаас үнэтэй автозогсоол

0
Монголчууд тэгж байгаад их сүрхий  юм. Магтаж хэлбэл,  амьдралын ухаан сүйхээгээрээ урд зүгийн  шаахайтнуудаас дутах юм ер алга. Дөрвөн улирал бүрт алдалгүй ашиглах аваас халаасаа түнтийлгэж амжих боломжууд  буй. Яг одоо гэхэд намар цагийн оргил үе нь. Хэдхэн хоногийн өмнө  үр хүүхдээ аятайхан сургууль, цэцэрлэгийн бараа харуулах гэсэн эцэг, эхчүүд  цэцэрлэгт асрагчаар ч болов ажилладаг  таньдаг хүнийхээ эрэлд эмээ өвөө, төрөл садан, найз нөхөдтэйгөө хамтран мордож, өнөө хүнийх нь алгыг дээш харуулах цаашлаад эрхлэгч, захирлынх нь гарыг хүндрүүлэх  авлигад байдгаа барсан. 

Улсад нэр хүндтэй, гадаад хэлний сургалттай сургуулийн нэгдүгээр ангид харьяаллын бус хүүхэд элсэн орсон тохиолдолд хахуул нь гурван сая хүрсэн гэнэ лээ. Дээд сургуулийн сургалтын төлбөрөөс өндөр дуулдаж байгаа биз.  Сургууль, цэцэрлэгийн тоог хүн амтай нь харьцуулахад яалт ч үгүй дутагдалтай байгаа юм чинь яалтай билээ.  

Энэ мэт толгой өвтгөсөн зүйлийнхээ ард арай гэж гараад  "одоо нэг” хэмээн амьсгаа авах гэтэл  хөл дүүжлэх унаагаа дүн өвлийн хүйтнээр хоргодуулах автозогсоол буюу гражийн  асуудал залгах нь тэр.  Ажил дээрээ ирээд хоёр дахь зовлонгоо тоочвол ганцхан надад тулгараад байгаа юм биш аж.  Эцэг, эхийнхээ байрыг барьцаанд тавин, дүү нараа банкаас зээл авахуулан байж өөрийн гэх оронтой болсон мань мэтийн "ядуучууд” бүгд  авто зогсоол гэх ташуу хоёр зураас  хоёр дахь мөрөөдөл нь юмсанж. Тэгээд бүгд ширээ тойрч зогсоод  хаана ямар зогсоол арай хямд байна хэмээн  сураг тавин ийш тийш утасдах аваас 25 сая төгрөгөөс жаахан ярих тухай хариултыг өгөх юм.   

Хотын төвөөс жаахан зайдуу, Таван шарын тэндэх "Залуус хороолол хавьцаа 20 сая гэж байна лээ.  Бусдын хороолол, хотхоны  тухайд үнэ нь тэнгэрт хаджээ, хэдийнэ. Эндээс л асуудал ургаж байгаа юм.  Байрны доод  давхрын санхтехникийн шугам хоолой байрлах зориулалт бүхий   байгууламжийг автозогсоол болгон  таазыг нь өндөрсгөсөн  хонгил  ингэж үнэд хүрэх гэж. Түүнд нь хүн амьдарч эс бөгөөс эд хөрөнгөө хадгалж болох цоож цуургатай савсан бол яая гэхэв. Ердөө ташуу зураас шүү дээ. 

Нөгөөтэйгүүр,  манай улсад эдийн засгийн хямрал гүнзгийрч айл өрхийн амьжиргааны төвшин сараас сард унаж  буй.  Дээр нь барилгын салбар бүхэлдээ зогсонги байдалд орсны улмаас энд тэндгүй царцаагдсан гэх тодолтголтой араг ясууд арзайж харлаад Улаанбаатараар  нэг халтуур хайсан барилгачид. Цагийн сайханд  цалин буусан гээд хэдэн хүүхдээ  зоогийн газарт оруулан хүссэн хоол, ундаа жүүсээр нь дайлдаг байсан тэр үе өнгөрч. 

Бас заримдаа пицца дууддаг байсныг эдүгээ хөвгүүд минь үе үе санагалзан горьдлын харцаар сүлбэчих шахахыг нь яана.  Хөргөчөө  15 хоногтоо өндөг, гахайн махаар дүүргэчихээд санаа амар алхдаг байсан үе үлгэр болж.  Ийм дүр зураг бүхий амьдралтай улс бол  хоёулаа зэрэг алба хашдаг дундаж давхаргынх. Харин хөгшдийнхөө тэтгэврээр, ганц хүний цалингаар амин зуулгаа залгуулдаг айл өрхийн тухайд байдал бүр хэцүүдэж байгаа нь ойлгомжтой. Нөхцөл байдал ийм байхад 25 сая төгрөг бэлэн тоолж өгөөд зогсоол худалдаж авах мөнгөтэй хүн  тэр бүр таарах нь юу л бол.  

Яг үнэндээ ийм хэмжээний мөнгөөр 10:8 харьцаатай блокон байшин барьж болно, бас 30 м талбай бүхий нэг өрөө байрыг хотын захад шинээр сүндэрлэж байгаа хорооллуудаас худалдаад авч чадна. Аягүй бол бэлэн мөнгөө тоолоод үзүүлэхийн цагт 40 м талбайтай хоёр өрөө байрыг ч худалдан авч мэднэ. Худлаа гэвэл та бэлэн мөнгөө халааслаад хотыг нэг тойроорой. 

Тэгэхээр миний хэлэх гэсэн санаа бол автозогсоолын үнэ дэндүү өндөр байна.  Үүнийг анхааралдаа авах төрийн болоод төрийн бус байгууллага байна уу  гэх гээд байна л даа. Хоёрдугаарт, нэгэнт зогсоолын асуудал хөндсөн юм чинь хороолол, хотхоны гаднах автомашины зогсоолыг  эхнээс нь хэрхэн яаж төлөвлөхийг  зураг төсөл зохиогчид, тухайн барилга обьектийг  ашиглалтад хүлээн авч буй улсын комиссынхон  анхааралдаа авах цаг болжээ. Нар үзэхгүй шахам шил даран сүндэрлэсэн гоё нэртэй, сайхан хорооллуудад амьдарч буй хүн бүхэн ажлын цаг дуусахтай зэрэгцээд ширээн дээрх зүйлээ ч эмхлүүлэлгүйгээр цамцаа шүүрч аваад гарч одох нь бий. 

Тэр эрхэм эхнэр хүүхэддээ яарч байгаа зүйл огт биш, гагцхүү  машинаа зогсоолд тавихын тулд тийн бачимдаж  буй хэрэг. Үнэндээ манай "Хурд” хороолол гэхэд оройн 20 цаг өнгөрсөн л бол машинаа байрныхаа ойролцоо зогсоолд тавих тухай бодоод ч хэрэггүй болдог. Хорооллыг гурвантаа тойроод хаа нэгтээ боломж таарвал аз тохиосон зүйл болж аргагүйтвэл гурван  давхар эгнээ үүсгээд үүр цүүрээр утас хангинах тоолонд үсэрч босно гэсэн үг. Монголд автозогсоолын асуудал ийм л байна даа, ноёд оо. 

Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex