Хичээлийн шинэ жилийг ямар ч цэцэггүй угтсан Оросууд
Шинэхэн хичээлийн жилийг эцэг эхчүүд толгой өвдсөн асуудлаар угтдаг болсон гэхэд хилсдэхгүй. Манай улсад жил бүрийн намар сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл зэрэгт багагүй мөнгө зарцуулдаг тухай эцэг эхчүүд ярьдаг.
Энэ дүр зураг хойд хөрш ОХУ-д ч мөн адил байдаг аж.
Жил бүрийн хичээлийн шинэ жилийн ёслолын үйл ажиллагаанд өнөөх л уламжлалт дуу, сургуулийн удирдлагын хэлэх илтгэл, мөн төгсөх ангийн сурагч нэгдүгээр ангийн сурагчтай хамт хичээлийн жил ирснийг илтгэж хонх жингэнүүлдэг ёсонтой.
Энэ жилийн хувьд уламжлал ёсоор байсан боловч ажиглагчдын харснаар "цэцэг” дутуу байлаа.
Оросуудын хувьд багшдаа хичээлийн жилийн эхний өдөр цэцэг бэлэглэх нь маш гүнзгий утга санааг агуулдаг бөгөөд уламжлагдан ирсэн үзэгдэл.
Гэвч энэ жил цөөн тооны сурагчид л гартаа цэцэгтэй байсан байна.
Энэ нь баруунаас тавьж буй хориг арга хэмжээ Оросуудын энгийн амьдралд хэрхэн тусч буйн нэгэн жишээ.
Орост импортлогдож буй цэцгийн зах зээлийн 80%-ийг барууныхан эзэлдэг бөгөөд хориг арга хэмжээ авснаас хойш цэцгийн үнэ хоёр дахин өссөн үзүүлэлт гарсан байна.
Нэгэнтээ л цэцэг барьж хичээлээ эхэлдэг Орос уламжлалтай хойно, хичээл эхлэхээс хэдэн долоо хоногийн өмнө Голланд улсаас 183 хөлөг онгоц цэцэгний захиалга ОХУ-ын эрх баригчид өгсөн байна.
2.5 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг цэцгийн зах зээлд оруулсан боловч тэдгээр цэцэгс нь "гэмтэлтэй” цэцэг байсан аж.
Нэгдүгээр ангид элсэн орсон хүүтэй ээжийн хэлж буйгаар, дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл, бэлтгэлийн хувцас зэрэгт 200 доллар зарцуулсан хэмээсэн нь өнгөрөгч жилүүдээс өртгийн хувьд өндөр үзүүлэлт юм.