Нийслэлийн 119 дүгээр цэцэрлэгийн багшийг ердөө л цалингийн хувиар торгожээ Шинэ мэдээ 2015/09/10 2 119 дүгээр цэцэрлэгийн багш н.Цэцгээ хүүхэд зодож, чимхэж, хөх няц болгосон, хүзүүг нь урж, шалбалсан талаар эцэг, эх нь фэйсбүүкээр мэдээлэл түгээсэн. Мөн зургийг нь хүртэл түгээсэн. Тэгвэл энэ мэдээллийн дагуу холбогдох албаны хүмүүс шалгаж, хүүхэд зодсон болохыг тогтоожээ. Тэр ч битгий хэл удаа дараалан зодож байсан нь батлагдсан байна. Гэвч цэцэрлэгийн багшид ямар нэг шийтэл оноолгүй өнгөрсөн байна. Удирдлагын зүгээс түүнийг ердөө л цалингийн хувиар торгоод өнгөрчээ. Түүнээс гадна эцэг, эхийг нь хандив өгөөгүй гэж загнасан. Хөөж, туусан асуудлыг шалгаж, ил гаргаж тавиагүй байна. Эх сурвалж: www.mminfo.mn Н.Болд 2