Эр хүнтэй гар бариад ял сонсов Шинэ мэдээ 2015/09/11 0 Ираны зураач Атена Фаргадани төрийн алба хаагчдыг дооглож зурсныхаа төлөө өдгөө шоронд хоригдож байгаа билээ. Тэгвэл одоо тэр дахиад шүүхэд дуудагдана. Зураач эмэгтэй өөрийн өмгөөлөгч Мохаммед Мохимитэй гар барьсныхаа төлөө ийн дахин ял сонсохоор болжээ. Өмгөөлөгч нь 29 настай зураач эмэгтэйг шоронд эргэж очих үеэр хоригдол бүсгүй түүний гарыг атгасан аж. Энэ нь Иранд хориотой үйлдэл билээ. Өмгөөлөгч нь ч гэсэн буруудсан гэнэ. Энэ оны эхээр Фаргаданиг шог зураг зурсных нь төлөө 12 жил, 9 сарын ялаар шийтгэсэн билээ. Зураач бүсгүй Ираны түшмэдүүдийг мич, ямаатай адилтган дүрсэлжээ.- See more at: http://www.wikimon.mn/content/63752.shtml#sthash.OUaTqQkN.dpuf 0
Сэтгэгдэл байхгүй байна.