Дэлхийн дахинд /фото/
Зураг #1 1. Кенийн умард хэсэгт газар шорооны ажил хийж байсан хүмүүс рүү Сомалийн лалын хэт даврагсад халдаж 36 хүн алагджээ. Энэ халдлагын хариуцлагыг ал шабаб хэмээх бүлэглэл хүлээнээ хэмээн мэдэгсэн байна. Нийслэл Найроби хотод шарилуудыг авчирсан нь.
Зураг #2 2. Малайз. Куала Лумпур хот. Марк цуглуулагч залуусын үзэсгэлэн гарлаа.
Зураг #3 3. Гадаад хэргийн сайд нарын уулзалт Белгийн Брюссель хотод болж байна. АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри (ард зогсож байгаа), Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани (дунд сууж байгаа) нар.
Зураг #4 4. Хичээлдээ орохоор шагайж байгаа сурагч хүү. Сири. Дамаск хот.
Зураг #5 5. Ерөнхийлөгчөө эсэргүүцсэн үймээний явцад амь алдсан 6 хүнийг оршуулж байгаа нь. Буркина Фасо улс.
Зураг #6 6. Хонг Конг дахь ардчилалын төлөө хөдөлгөөний 3 удирдагчийн нэг Чу Ю Мин хэвлэлийн бага хурал дээр бууж өгч байгаагаа зарлаад гудамжинд тэмцэж байгаа нөхдөө бууж өгөхийг уриалсан байна.
Зураг #7 7. Германы төв нутгаар хүйтэрч цас их оржээ.
Зураг #8 8. Донецкт Украины цэргүүд ба салан тусгаарлагчдын хооронд тэмцэл үргэлжилсээр байна. Донецк дахь бөмбөгдөлтөөс хамгаалах нуувчинд.
Зураг #9 9. 9 сард сураггүй алга болсон 43 оюутныг эрж хайх аврах , хэрэгтнийг илрүүлэх талаар арга хэмжээ аваагүй хэмээн Мексикийн олон нийт, ерөнхийлөгч Энрике Пенья Ньетог эсэргүүцсэн жагсаал хийсээр байна. Энэ хэргээс хойш ерөнхийлөгчийн нэр хүнд их унаад байгаа юм.
Зураг #10 10. Далайн хуулийг зөрчиж хариуцлага алдснаас болж 2012 онд сүйрсэн Италийн Коста Конкордиа хөлөг онгоцны ахмад Францеско Четтиног шүүх хурал Италийн Гроссето хотод болж байна. Энэ ослын улмаас 32 хүн амь алдсан билээ.
Зураг #11 11. Эсэргүүцлийн жагсаал хийж байгаа эмэгтэйчүүд ус авахаар зогсож байгаа нь. Энэтхэгийн нийслэл шинэ Дели хотод эрүүл мэндийн үйлчилгээ, тэтгэмж, хүнсний хангамжийг сайжруулахыг шаардсан хүмүүс жагсаал хийж байна.
Зураг #12 12. Сэинт Луис хот дахь Вашингтоны их сургуулийн салбарт "үхэлтэй тулахад” гэсэн эсэргүүцлийн ажиллагаа болж өнгөт арьстан залууг буудан хороосон цагдаа Даррен Уилсоныг буруугүй гэсэн шүүхийн тогтоолыг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцэлтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийллээ.
Зураг #13 13. АНУ ын геологийн төвөөс Хавайн том арал дээр идэвхжсэн галт уулын лавны зургийг авчээ.