ХОШИН МЭДЭЭ:ХАРВАРДЫН ИХ СУРГУУЛЬД “ШНОБЕЛЬ”-ИЙН ШАГНАЛ ОЛГОЖЭЭ
"Анти Нобель” гэж нэрлэдэг энэхүү шагналаар шагнасан нь "эхлээд та инээсэн ч дараа нь амжилтын төлөө хичээ гэсний үндсэн дээр олгодог" гэнэ.
10 номинациар олгосон хамгийн хэрэгцээгүй, утгагүй амжилтын энэ шагналын хамгийн "хатуу" нь 10 их наяд Зимбабвегийн долларын чек дагалдсан явдал гэнэ.
Химийн салбарын шагналыг чанасан өндгийг хэрхэн буцааж түүхий болгохыг олж мэдсэн эрдэмтэн авсан аж.
Физикийн шилдэг нээлтийн шагналыг хөхтөн амьтад ямар үед хамгийн их шээдгийг баталсан учир олгожээ.
Хамгийн чухал "нээлт”-ийг нь биологийн салбарын "Шнобель”-ийн шагнал хүртсэн АНУ, Чилийн эрдэмтэд хийсэн байна. Тэдний хувьд тахианы сүүлэнд протез залгахад тэр нь үлэг гүрвэл шиг алхаж байсан нь тогтоогдсон учир уг шагналыг хүртжээ.
М.Баяр
Сэтгэгдэл байхгүй байна.