Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтад оролцож, үг хэлэв

1002

Нью-Йорк хот, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр

 

Эрхэм дарга нар аа,

Ерөнхий нарийн бичгийн дарга аа,

Шинэ зууны эхэнд бид Мянганы Хөгжлийн Зорилтуудыг баталж, хэрэгжүүлж ирсэн. Бидэнд олон амжилт байгаа хэдий ч олон алдаа мөн бий. Гэхдээ дэлхийн хамтын нийгэмлэг сорилтоо чамлалтгүй давж чадсан. Бид бүгд олон сургамж авч, багагүй амжилтад хүрсэн.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей энэ удаа түүхэн баримт бичиг баталлаа. НҮБ-ын гишүүн 193 улс тогтвортой хөгжлийн төлөөх хөтөч зургаа тохиролцлоо. Хүн төрөлхтөн эдүгээ ирэх 15 жилийн улам бүр түгээмэл, зоримог төлөвлөгөөтэй боллоо.

Түгээмэл, бүх нийтийн ийм тохиролцоо өмнө нь хүн төрөлхтний түүхэнд байгаагүй.

Энэ нь цогц, тууштай гэдгээрээ онцгой. Нэн чухал зорилтууд, эдийн засаг, нийгмийн олон сорилтууд, хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлаа бид тодорхойллоо.

Үүнийг бүтээж чадсан бүгдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хичээнгүй, цаг наргүйгээр, уйгагүй зүтгэсэнд баярлалаа. Хүн төрөлхтний төлөө 2030 он хүртэлх түүхэн зорилтуудыг тодорхойлох асар өндөр үүргийг тэд үүрч чадлаа.

Түүний бүрэн хэрэгжилтийг хангах нь одоо гишүүн улс, бид бүхэнд оногдлоо.

 

Дарга нар аа,

Олон улстай хамтран ажиллах Монгол Улсын үүрэг амлалт тууштай хэвээр байна.

Энх тайван, хөгжлийг цогцлоох хамтын үүргээ бид биелүүлнэ.

Тогтвортой хөгжлийн зорилтуудын амжилт нь үр дүнтэй даян дэлхийн түншлэл, Засгийн газар хоорондын идэвхитэй харилцаа төдийгүй иргэний нийгэм, хувийн хэвшлийн уян хатан хамтын хүчин чармайлтаас хамаарна.

Эдийн засаг, нийгмээ хөгжүүлэх нь улс орон бүрийн суурь хариуцлага мөн гэдгийг тэмдэглэхийг хүсч байна. Гэхдээ бусдын дэмжлэг хэрэгтэй, далайд гарцгүй, хөгжиж буй зэрэг олон улс орон байгааг дэлхийн хамтын нийгэмлэг мөн мартах учиргүй. 

Улс орон бүр сайн засаглал,  эрх зүйт ёс, хүний эрхийн зөв бодлогын төлөө байнга зүтгэх ёстой гэдэг нь тодорхой.  

Тогтвортой хөгжлийн эдгээр зорилтуудаа хэрэгжүүлэхэд тэдгээрт болон Аддис Абба-гийн Үйл ажиллагааны хөтөлбөр зэрэгт томъёолсончлон эрчимтэй, өргөн хүрээг хамарсан, нээлттэй тогтолцоо бидэнд хэрэгтэй.  Найдвартай хэрэгжүүлэх, нягтлах, хариуцлагатайгаар зохицуулах хууль эрх зүйн орчин, тогтолцоог бид бүрдүүлэх ёстой.

Бид шударга байх ёстой. Улс орон, засгийн газар бүр даян дэлхийн зорилтод өөрийн бололцоо, оногдох хариуцлагын түвшингээр өөрийн хувь нэмрээ идэвхитэй оруулах ёстой. Түүнчлэн энэ жилийн сүүлчээр Парист болох хуралдаанаар бид уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх даян дэлхийн хэлэлцээр дээр бид санал нэгдэх ёстой.

 

Дарга нар аа,

Энх тайвныг дэмжих,

Хүний эрхийг дээдлэх,

Эдийн засаг, нийгмийн цогц хөгжлийн төлөө НҮБ-ыг байгуулсан үндсэн зорилгодоо хүрэхийн тулд бүх хүч чармайлтаа бид дайчлах хэрэгтэй.

XXI зуунд НҮБ бидний хүн төрөлхтний төвд хэвээр үлдэнэ гэдэгт итгэж байна.  

Баярлалаа

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1002 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex