Сайхнаатай өнгөрөөсөн муухай сарууд

0

 

АН болоод МАХН-ын IV ээлжийнхэн хоолондоо орох сургаар Ерөнхий сайдыг гөвж байгаа хэрэг биш. Урагшлуулна гэсэн том төслүүдийн амлалт, эдийн засгаа сэхээх зоригтой мэдэгдлүүдийг тань иш татаж энд нуршихгүй. Наад захын зүйлсийг харахад үнэндээ утгаа алдлаа шүү. Бухимдаж байна. Засгийн тэргүүн санаачлагаа алдаж улс төрийн орон зайд шахалтад орж оршихуй эс оршихуйн тулаанд хамгаа шавхаж байхад араар нь чоно борооноор болж байна.

 

БЗД-ийн Засаг дарга 140 саяар ойн медал хийлгэчихсэн шилэн дансанд торойтол тайлагначихсан сууж байна. Цаана нь нохой устгалд 100 гаран саяыг өгсөн гэж байна. Эдний дүүргээс ч том зардалтай ой тэмдэглэж наадам хийж найрласан БГД болоод хөдөө аймгуудад ямар гээч их мөнгө гарын салаагаар урссаныг хэн тооцож хариуцлага нэхэх юм бэ. Хяналт тавих ёстой Иргэдийн төлөөлөгчид нь өөрсдийгөө шагнаад ухаангүй байна.

 

Намар боллоо. Найр наадам хавтгайрсан саруудад шилээ дарсан ойн баяруудын тайланг засаг дарга нараас нэхэж хариуцлага нэхэж сууж ёстой Ерөнхий сайд таг чиг. Татвараа төлөхгүй шоудаж ядуу иргэдийн бэлэнчлэх сэтгэлгээн дээр шоу тавьсан авир ихтэй нэг компанийн захирлыг яаран хүлээн авч зовлон жаргалыг нь сонсож суух юм. Арай л татвараас нь чөлөөл гэж хэлчихэлгүй хэлээ хазаад гаргасан. Үнэхээр цусны гэмээр ПиАр-ын мэдрэмжтэй хүн юм.

 

Өнөө үйлдвэрлэгч баялаг бүтгээгчийн баатарлаг төлөөлөл маргааш нь "Ерөнхий сайдтай уулзсан ш дээ. Мэдээ үзсэн биз дээ” гэх маягийн юм ярьж татварынхныг дарамтлах гэж үзсэн юм шиг байгаа юм. Хариуд нь хамаг үнэнээ олон нийтэд зарлуулж Чингис бондоос авсан зээл, татвараас бултуулсан мөнгө нь ил болох гээд ирэхээр цагаан хадаг бариад татварын дарга дээр орсноо олон нийтийн сүлжээнд тавьжээ. Ард нь энэ дуулианаас үсэрсэн нүүрнийхээ шаврыг Ерөнхий сайд маань өөрөө угаах болоод үлдлээ.

 

Нэг дүүргийн хэсэг төлөөлөгч гудамж төслийн гайхамшгийг үзэхээр Европын орнуудаар аялаад зардалдаа 90 сая төгрөг төсвөөс гаргуулсан байх юм. Тэр захирал хүүхэнтэй нялцганаж мэдээний сэтгүүлчдийн цагийг үрж байхаар төрийн албаны иймэрхүү цайрсан нөхдүүдээ дуудаж хариуцлага ярих байсан. Өрхийн тэргүүн арчаагүй болохоор бусад гишүүд нь нэг ийм л авир гаргаж эхэлж байгаа юм.

 

Дархан Уул аймгийн ИТХ-ын АН-ын төлөөлөл нь "ажиллагаа” явуулж тэндээ бол төрийн эргэлт шахуу юм хийжээ. Учрыг олж хужирыг тунгаах ажлын хэсэг гарч ажлаа дөнгөж эхэлж байтал  Ерөнхий сайд шинэ Засаг даргыг нь батламжлаад л өгч байна. Хэдэн зуун саяар өөрсдөдөө ашиг хүртэж байгаа ширэн нүүртэй ИТХ-ыг нь бардаггүй юм байж. Өөрийнх нь шууд доор байгаа Засаг дарга нарыг шавхуурдаж чадахгүй байгаа юм болов уу даа.

 

Дарханы хэрэг явдал өөр дээр нь том гал дуудлаа. Чамайг огцруулахад "Би төдийгүй бид гарын үсгээ гамнахгүй зурнаа" гэж Д.Хаянхярваа гишүүн мэдэгдэж байна. Энэ хүн МАН-ын бүлгийн дэд дарга тул "бид” гэсэн үгийг санаандгүй хэлээгүй. Асуудал Д.Хаянхярваа гишүүний таалал гажсанд бус хууль ёсыг дээдлэх хэм хэмжээг сахихдаа байгаа. Үүнийг Ерөнхий сайд маниас илүү ойлгож баймаар.   

 

Анх гарч ирэхдээ гурван ч давталттай "эдийн засаг” гэж тунхагласан нь тааруухан  шүлгийн мөр  болж үлдлээ. Нэр төртэй огцорчих байсан боломжоо алдсан. Одооноос огцрох сураг нь хов биш бодит байдал болж ирэхээр үүний сургаар доор байгаа хэд нь цаашид яаж төрийн албаар тоглож төсвийн хөрөнгийг самрахыг бид таашгүй боллоо.  

 

"...Манай улсын ашигт малтмалын баялаг арвин их. 1-3 их наяд ам.долларын хэмжээний баялаг бий гэсэн тооцоо байдаг. Нүүрс, алт, зэс бол манай гол баялаг..." Энэ үгийг өчигдөр болсон CAREC-ийн хөрөнгө оруулалтын форум дээр Ерөнхий сайд маань хэлж байна. Өөрт нь болоод гишүүдэд буцаагаад хаягламаар "бахархал”. Ийм баян орны иргэдийн талаас илүү нь ядуу байна. Эдийн засаг нь сөхөрч байна. Утаагаар уушиглаж, хорт хавдраар өвчилж байна. ДНБ-ийнхээ 170 хувьтай тэнцэх, 2.36 тэрбум ам.долларын гадаад өртэй болчихоод  байна.

 

"...Өнгөрсөн жилүүд Монгол Улсын хувьд амаргүй он цаг байсныг та бүхэн мэдэх байх. Манайд хөрөнгө оруулах сонирхол буурч байна. Бид алдаа хийсэн ч түүнийгээ богино хугацаанд, цаг алдахгүй засахыг хичээж байна..." Энэ мөн л хөрөнгө оруулагчдын өмнө Ерөнхий сайдын хэлсэн үг. Ийм засагтай хэн хэлэлцээ хийж хөрөнгө оруулалт хийе гээд сууж байх юм бэ.

 

Таныг дэмжиж "урмыг нь хугалж ууцан дээр нь бүү гишгэлээч” гэж дуугарч байсан удаа олон. Намрын халуун өдөр дуусч өвлийн дарамт ард түмний нуруун дээр ирлээ. Нэгд, Ерөнхий сайдаараа үлдэх. Хоёрт, Ерөнхий сайдаараа үлдэх. Гуравт, Ерөнхий сайдаараа үлдэх. Энэ улайрал тань доошоо хатуу тусч улс орныг ахмадгүй завин дээр сэлүүргүй хөвж буй мэт болголоо. Толгойгоо мэдсэн засаг ноёдын даврал ч хяналтаас гарсан бололтой байна.

 

Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг тоондоо хүрэх эсэх нь улс  төрийн ажил. Одоо байгаа шат шатны сахилга хариуцлагүй байдал бараг завхрал болж энэ улс орныг эзэнтэй, Ерөнхий сайдтай байгаа эсэхэд эргэлзэхэд хүргэж байна.  

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex