Америкчууд Монголын гол мөрөнд хоёр сая доллар өргөв
Америкийн Үндэсний шинжлэх ухааны сан (The National Science Foundation) хэмээх байгууллага АНУ болон Монголын гол мөрөн дэх цаг уурын өөрчлөлтийн судалгааны ажилд 4.2 сая долларын тэтгэлэг олгож байгаагаа өчигдөр зарлав. Энэ мөнгөний тал нь Канзасын их сургуулийн экологи, эволюцийн биологийн профессор Жэймс Торпын ахалсан судалгааны багт очих юм. Тус баг Хойд Америкийн гөл мөрний далан ба нүүдэллэн ирж нутагласан амьтдыг судлах ажээ. Ингэснээр Монголын гол мөрний ирээдүйн нөхцөл байдлын үнэлгээг хийхэд дөхөмтэй болох ба харин Монголын гол мөрнийг судалснаар Америкийн гол мөрөнд хэтдээ гарах өөрчлөлт ямар байхыг тогтоож болно гэнэ. Судалгаанд Америкийн талаас Канзасын их сургууль тэргүүтэй 10 гаруй их дээд сургууль оролцох бол Монголын талыг МУИС төлөөлөх ажээ.
Б.Амгалан