М.Зоригт сайд дахин “хүүхэндэв”
Өнгөрсөн 12-ны өдөр "Гэгээнтэн” энтертэйнмэнт төвд болсон "James Bond 007” цувралын сүүлчийн анги болох "Spectre" киноны VIP нээлт дээр очсон Зам тээврийн сайд М.Зоригт дахин "хүүхэндэв”. Хаа явсан газраа царайлаг хүүхнүүдийн зургийг авч, мөн өөрөө хамт авахуулах дуртай тэрбээр уг киноны нээлтийг хамтран зохион байгуулсан "Heineken” шар айргийн Монгол дахь дистрибьютор "М-Си-Эс Азиа Пасифик Брюэри" компанийн сурталчилгааны охидтой зориуд хамт зургаа авахуулсан бөгөөд уг зургаа нэн даруй Твиттер хуудсандаа нийтэлжээ.
Л.Ган
Эх сурвалж: www.tonshuul.mn