“ОДООХОН БОЛЬСОН НЬ ДЭЭР” 16 ЗУРШИЛ
Бид бүгдэд л хаа нэгтэйгээс харсан, уншсан эсвэл сайн найзаасаа сонссон эрүүл сайн гэж итгэдэг, цаашлаад хэвшүүлдэг зуршлууд байдаг. Турахын тулд цавуулаггүй хүнс-цагаан гурил, будаа идэх, өдөр тутам мулти витамин уух гэх мэт. Гэтэл бид илүү их юмнаас болгоомжилсноор эсрэгээр өөртөө ашиггүй хэрэглээг зуршил болгодог байна. Тиймээс дараахь 16 зуршлыг өөртөөхэвшүүлэх гэж "зүдэрдэг” бол үүнийг уншихыг зөвлөж байна.
Сууснаас боссон нь дээр!
Америкийн насанд хүрсэн 4000 гаруй иргэнээс авсан судалгаан дээр үндэслэвэл суухаа багасгаж, босоо голдуу байснаар хүний ерөнхий эрүүл мэндэд ашиг нөлөөлөл байхгүй гэнэ. Гэхдээ хэрвээ жингээ хасах нь таны хамгийн том санааг зовоож байгаа зүйл бол мэдээж сууснаас боссон нь дээр. Учир нь босоо байрлалд байх нь ялхайж сууснаас илүү калори шатаадаг.
Нийтийн суултуур дээр 00-ын цаас дэвс!
Хүний дулаахан,амьдрахад таатай биеэс гадагшилсан л бол ихэнх нян ямар ч аюулгүй болдог. Таны өмнөхөн хэн нэгэн 00-д орсон байлаа ч халдвар орохуйц шарх байхгүй л бол Та суултуур дээр заавал цаас дэвсэх шаардлагагүй гэсэн үг.
Цавуулагтай хүнс биед хортой!
Хүн амын нэгхүрэхгүй хувь нь л цагаан гурил, будаа зэрэг цавуулагтай хүнсийг боловсруулах чадваргүй ходоодны асуудалтай байдаг. Цавуулагтай хүнс идсэн ч бай, үгүй ч бай хүмүүс бидэнд хөөх, хий хуримтлагдах зэрэг асуудал гардаг. Бид амьд организм шүү дээ.
Малын гаралтай сүү, сүүн бүтээгдэгхүүнийг хэрэглэхээ боль!
Сүүлийн үед хүмүүс малын гаралтай бүтээгдэхүүнүүдээс зайлсхийж аль болох ургамлын гаралтай хүнс хэрэглэх болсон. Малын гаралтай сүүний оронд алмонд буюу буйлс самарны сүү, буурцагны сүүг хэрэглэх болжээ.
Хэдий буйлс нь өөрөө уургийн эх үүсвэр боловч нэг стакан алмонд сүүний ердөө хоёрхон хувь нь цэвэр самар байдаг бөгөөд энэ нь уургийн агууламж бараг 0-ээс ялгаагүй гэсэн үг юм. Үүний оронд буурцагны сүү, малын тослогтой сүү нь хамаагүй шим тэжээлтэй.
Жимсний зөвхөн шүүсийг уу!
Турах гэж байгаа бол аль болох шингэн зүйл их ууж, шингэн зутан шөл идэх хэрэгтэй гэдэг.
Гэхдээ жимсний хамгийн том ашиг тус юу гээч. Ислэг ихтэй учраас өглөөний цайн дээрээ эсвэл өглөөний цайны дараа идэхэд өдрийн хоол хүртэл цатгалан байлгаж чаддаг.Харин жимсний шүүсийг шахахад бүх эслэг нь устаж дан элсэн чихэр нь л үлддэг. Тийм учраас жимсийг жимс хэвээр идэх хэрэгтэй.
Ханиад хүрвэл C витаминыг бөөн бөөнөөр нь уу!
Насанд хүрсэн хүний C витамины хэрэглээ өдөрт 2000 милограм байдаг байна. Бага хэмжээний л C витаминыг өдөр тутамдаа хэрэглэхэд дархлааг тань дэмжинэ. Харин хэт их хэрэглэвэл эсрэгээрээ таныг өвчлүүлдэг байна. Өдөрт авах хэмжээнээс илүүг хэрэглэснээр толгой өвдөх, манарах, дотор муухайрна.
Өндөгний зөвхөн цагааныг ид!
Ихэнхи хүмүүс холестрины хэмжээг ихэсгэдэг учраас өндөгний шарыг идэх хэрэггүй гэж андуурдаг. Гэхдээ өглөөний цайн дээрээ хоёр ширхэг өндөг идлээ гээд биеийн холестрин нэмэгдэхгүй. Яагаад гээч? Яагаад гэвэл гаднаас хэрэглэх хоол хүнс нь цусанд агуулагдах холестринд тийм ч их нөлөөлөөд байдаггүй. Шаранд нь хамаг л эрүүл өөх тос, витаминууд байдаг.
Гар ариутгагчинд найд!
Гараа угаахаас илүү гар ариутгагч буюу саниталд найдаж байгаа бол маш буруу хэрэг. Саниталын устгаж чаддаггүй норовирус болон зарим вирусуудыг саван, ус л устгаж чаддаг.
Бага тослогтой хүнс хэрэглэ!
Бага тослогтой хүнс хэрэглэснээр жингээ хасна, зүрхний өвчлөл тусах эрсдэлийг бууруулна гэвэл тийм биш юм. Харин ч самар, загас, оливын тос зэрэг эрүүл өөх тосыг хоолондоо нэмэх хэрэгтэй.
Бэлтгэсэн Г.Лхагва
Сэтгэгдэл байхгүй байна.