УИХ хууль зөрчсөн үү?

0
УИХ өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг чөлөөлж, оронд нь Г.Батхүү гишүүнийг томилсон билээ. Энэ үйл явдлыг УИХ дахь МАН-ын бүлэг эсэргүүцэж, УИХ-ын дарга хууль зөрчлөө хэмээн мэдэгдсэн бол энэ асуудлаар нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүдийн зүгээс хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Хуулийн дагуу асуудлыг шийдсэн гэсэн тайлбар хийж буй. Иймд энэ удаагийн "VS” буландаа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн А.Бакей нарын байр суурийг онцоллоо.

 

УИХ хууль зөрчсөн үү?

  

Н. Номтойбаяр

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн дарга Н. Батцэцэг гадаадад томилолтоор ажиллах үеэр УИХ-аас хүч түрэн УИХ- ын гишүүний бүрэн эрхэнд халдан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа. УИХ-ын Дэгийн тухай хуулийн 14.1-ээр УИХ-ын гишүүний харъяа бүлэгтэй саналаа бичгээр гаргах , бүлгийн шийдвэрээр УИХ-ын тогтоолын төсөл гаргадаг. Нэгэнтэй гадаадад ажиллаж байгаа хүн бичгээр саналаа гаргах боломжгүй байгаа. Гэтэл УИХ-аас саналыг нь аваалгүйгээр Н. Батцэцэггишүүнийг Төрийн байгуулалтынбайнгын хорооны гишүүнээс хасч, оронд нь Г. Батхүү гишүүнийг оруулж ирлээ. Энэ УИХ-ын гишүүний бүрэн эрх , УИх-ын дэгийн тухай хууль зөрчиж байна.

УИХ дахь бүлэг байнгын хороо , чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа аливаа асуудлаар завсарлага авах эрхтэй. Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авах горимын санал гаргасан ч хүлээж авсангүй. Энэ нь УИХ-ын дарга УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчиж байгаа юм.

 

 А.Бакей

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны тэр өдөр (01.21-нд ) үдээс өмнөдөө ирц бүрдэхгүй өнжсөн. УИХ-аас гарч байгаа аливаа шийдвэр бол хууль тогтоомжинд нийцэж байх ёстой. УИХ хууль тогтоох дээд байгууллагын хувьд үйл ажиллагаа нь тасралтгүй жигд явах ёстой.

Түүнээс биш хүүхдийн тоглоом маягтай , янз янзын ааш гаргах тухай биш юм. УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулиар бол УИХ-ын ямар ч байнгын хороонд харъяалагдах эрхтэй. Бүлэгт харъяалагддаг гишүүн бүлгийн саналыг УИХ-ын даргад албан бичгээр уламжлан тэр саналд тулгуурлаад УИХ-ын тогтоол гаргах журамтай. Энэ нь Дэгийн тухай хуулийн 14-р зүйлээр зохицуулагдсан байгаа.

14.1.3-т -д УИХ дахь наи эвслийн бүлгийн бүрэлдэхүүнийг зарласны дараа Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг дараахь хуулиар батлана.

14.1.1-д гишүүд Байнгын хороонд харъяалагдах саналаа нам , эвслийн бүлэгт, бүлэгт харъяалагдаагүй гишүүд УИХ-ын заргад ирлүүлнэ гэж байна. Өнөөдрийн хувьд Н. Батцэцэг, Г.Батхүү гишүүн хоёулаа бүлэгт харъяалагддаг.

14.1.2-т нам засгийн бүлэг нь Байнгын хорооны тоо, олонхи, цөөнхийн харьцаа зэргийг харгалзан гишүүдыг байнгын хороодод хуваарилах саналаа УИХын даргад ирүүлнэ гэсний дагуу хоёр бүлэг саналаа УИХын даргад ирүүлсэн байна.

14.1.3-тУИХ-ын дарга нам , эвслийн бүлэг болон тэдгээрт харъяалагдаагүй гишүүдээё ирүүлсэн саналыг нэгтгэсэн эцсийн хувилбарыг нэгдсэн хуралдаанд танилцуулна. УИХ-ын дарга энэ саналыг танилцуулсан. Энэ 3 заалт бол анх УИХ-ын сонгуулийн дараа Их хуралбүрэлдэхдээ байнгын хороодыг бүрдүүлэхдээ холбоотой заалт. Тэрнээс гадна 14.1.2-т Нэгдсэн хуралдаан УИХ-ын даргаас энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу оруулсан саналыг хэлэлцэж Байнгын хорооны бүрэлдэхүүнийг тогтоолоор батлана гэж байгаа. Харин 14.3-т гишүүн байнгын хорооны харъяаллаа өөрчлөх хүсэлт гаргавал энэ хуулийн 14.1-14.2-т заасны дагуу шийдвэрлэнэ гэж байгаа юм. Тэгэхээр өнөөдөр бол цүү шинээр бүрдүүлж байгаа бус байнгын хорооны харъяалал өөрчилж байгаа асуудал . Мэдээж хоёр гишүүнтэй ярьсан байх. Тэр дагуу бүлэг нь шийдвэр гарган бичгээр хандсан учираас асуудал шийдэгдсэн.



Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.