Н.Энхбаяр: Сонгуульд нэгдэж орох боломж, бололцоо хоёр намд нээлттэй байгаа

4

Ирэх сонгуульд МАН, МАХН хоёр нэгдэж орох нь уу гэсэн таамаглал явж буй. Тэгвэл намын удирдлагууд болон гишүүд нь ямар байр суурьтай байгааг дорх байдлаар хүргэж байна. 


Н.Энхбаяр: Сонгуульд нэгдэж орох боломж, бололцоо  хоёр намд нээлттэй байгаа

Ирэх сонгуульд нэгдэж орох боломж, бололцоо  хоёр намд нээлттэй байгаа. Нурааж дийлэхгүй тийм  том хана хэрэм бидний дунд байхгүй гэдэгт  би итгэлтэй явдаг. Хоёр намын дэмжигч, гишүүд ч ийм байр суурьтай явдгийг би алхам бүрдээ мэдэрдэг. Гэхдээ үзэл баримтлал, үнэт зүйлс, зарчим, ёс суртахуун гээд ярих юм бол бидэнд тус тусын тайлбарлах бодьтой асуудлууд бий.

Миний хувьд "Шударга бол эвтэй, эвтэй бол хүчтэй” гэсэн  зарчмын дагуу хамтран ажиллах боломж, бололцоо байна гэж үзэж байгаа. Бидний хамтран явуулах төрийн үйл ажиллагаа бусдын  сайн сайхны төлөө байх ёстой.  Монголын ард түмнийг сайн сайхан болгох асуудлыг орой дээрээ залж, хэзээ мартаж болохгүй авч явах учиртайг сануулмаар байна.  2016 оны УИХ-ын сонгуулийн жил Монгол Улсад сонгуулийн хувьсгал ялж, хfгжлийн хувьсгал эхлэнэ гэж найдаж байна. 


Ахмад гишүүн С.Лантуу: Ер нь хүчээ нэгтгэвэл яасан юм бэ

Ахмадууд энэ арга хэмжээг  хоёр нам хатран зохион байгуулж байгаад баярлаж, "Одоо  л нэг зөв замандаа орох нь байна” гэж бодож, харж байна.

Манай хоёр нам Монголын Улсынхаа тусгаар тогтнолыг бэхжүүлэх, ард түмэн сайн сайхан амьдрах орёин нөхцөлийг бий болгох үйлсийн төлөө тэмцэж явсан, тэмцэж байгаа намууд.

Өнөөдөр улс орны нөхцөл байдал хүнд байна. Энэ хүнд байдлаас гарах цорын ганц хүч нь өөрөө хоёр намын хамтрал  юм. Намын удирдлагууд хоорондоо энэ асуудлаар уулзаж, ярилцах хэрэгтэй.

Одоо тус тусдаа явж, хувийн эрх ашигийг боддог үе биш. Хоёр намынхаа дүү нарт хандан хэлэхэд энэ асуудлыг маш сайн ойлгож, цааш цаашдаа дан ганц 2016 сонгуулт өдий биш, ер нь хүчээ нэгтгэвэл яасан юм бэ гэж ахмад гишүүний хувиар бодож явдаг.

 

 


 

Ё.Отгонбаяр: Бид хуваагдаж зодолдох биш, хамтраад улсаа ангалаас чирж гарах ёстой

Би  нэгдээсэй, нийлээсэй гэсэн бодолтой явдаг хүн. Анхан шатны үүд рээ байгаа гишүүд маань дандаа ийм утгатай зүйл ярьдаг. "Та нар одоо учир начираа  олооч ээ. Нэгдээч, нийлээч” гэдэг. Тийм болохоор цаашид улам гүн гүнзгийг хамтарч ажиллаасай гэж би хувийн зүгээс бодож байгаа. Одоо хоорондоо муудалцах, сандал ширээ булаацалдах цаг биш болчихлоо. Улс орны нөхцөл байдал хүнд байна. Ийм үед Монголчууд бид хуваагдаж зодолдох биш, хамтраад улсаа ангалаас чирж гарах ёстой. Тухайн үедээ бид  хамтарч ажиллаад их өрөөс чөлөөлж болж байсан.

Одоо энэ замбараагүй улсуудын тавьчихсан өрөөс хамтраад  улс орноо чөлөөлөх шаардлагатай болж байна. Нэгдэх асуудлыг намын удирдлагын дээд байгууллагаар шийдэх ёстой. Одоогоор ярилцаад байгаа болохоос албан ёсоор санал тавигдаагүй байгаа гэж би ойлгоод байгаа.


С.Дэмбэрэл: Салгасан этгүүдүүд үүнийгээ нэгтгэвэл таарна

Хоёр намын нэр зарчмын хувьд нэгэнтэйгээ харшлах зүйл байхгүй. Тийм ч учраас бид  үүх түүх нэгтэй намуудын хувиар Эх орончдын баяраа хамтран тэмдэглэж байна.

Цаашид ч ажил үйлсээ нэгтгье, улстөрийн нэг зорилгоор ажиллъя гэсэн чин эрмэлзэлтэй ажиллаж байгаа. Ер нь анхнаасаа энэ хоёр салсан нь буруу. Салгасан этгүүдүүд үүнийгээ нэгтгэвэл таарна.

 

Ж.Мядагбадам

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

4 сэтгэгдэл
:

http://www.jurnalistsumbar.com/benefit/yves-saint-laurent-buckle-accented-leathe
r-bag-cheap-ysl-clutchyves saint laurent buckle accented leather bag cheap ysl clutch
aivtalk mode femme doudoune sans manche chaud hiver gilet de duvet ultra l茅g猫re veste matelass茅 avec http://www.z-tripper.com/wrap/aivtalk-mode-femme-doudoune-sans-manche-chaud-hive
r-gilet-de-duvet-ultra-l%c3%a9g%c3%a8re-veste-matelass%c3%a9-avec

:

http://www.bekasijakartanews.com/stockists/ladies-vera-pelle-soft-leather-bag-wo
men-backpackladies vera pelle soft leather bag women backpack
make a mini messenger bag with free pattern using therm o web and moda fabrics http://www.pacificsemi-box.com/to/make-a-mini-messenger-bag-with-free-pattern-us
ing-therm-o-web-and-moda-fabrics