As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

"Нарантуул" дахин шатлаа

0

 

"Нарантуул" худалдааны төвд дахин гал гарлаа. Тодруулбал, шөнийн 03.00 цагийн үед гал гарч, иргэд галын дуудлага өгсөн байна. Улмаар онцгой байдлын албан хаагчид шуурхай ажилласан ч гал хүчтэй тархасны улмаас үүрийн 05.00 цагийн үед унтраажээ. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад "Галын дуудлага шөнийн 03.36 цагт ирсэн. Дуудлагын дагуу анги бүрэлдэхүүн шуурхай ажиллаж галыг бүрэн унтраасан. Одоогоор галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна" гэсэн хариуг өглөө. 

Одоогоор гал чухам юунаас болж гарсан нь тодорхойгүй ч бүс бараа зардаг лангууны орчмоос гарсан гэж байна. Иргэд оройдоо лангуун дахь бараагаа контейнерт хураадаг ч бүс бараа зардаг худалдаачид лангуугаа бүтээгээд орхиод явдаг гэж иргэд мэдээлж байна. Гал хэр их тархаж, хэчнээн хэмжээний хохирол учирсан нь одоогоор тодорхойгүй байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.

Дашрамд сануулахад, 2013 оны наймдугаар сард тус худалдааны төвд томоохон хэмжээний гал гарсаны улмаас их хэмжээний хохирол учирч, мөн нэг эмэгтэй нас барсан хэрэг гарч байв. Мөн 2015 оны аравдугаар сард тус худалдааны төвийн нийтийн бие засах газарт гал гарч байсан юм.

Г.Лхагваа

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.