Мороккогийн хоньчин сайд болсон түүх

0

"Хүмүүс”  нүүрэнд бид энэ удаа Францын улс төрд цахиур хагалж орж ирсэн Африк гаралтай, залуухан, үзэсгэлэнт Нажат Белкасемыг танилцуулж байна.  Францын улс төрийн шинэ төрх гэгдэж буй Нажат Белкасем 36 настайдаа Боловсролын сайд болохдоо Африкийн ядуу гэр бүлээс гаралтай, бас эмэгтэй гэдгээсээ болоод барууны үзэл баримтлалтнуудын ялгаварлан гадуурхалт, дарамт шахалтад өртөж байсан юм.

 

Социалист Ерөнхийлөгч Франсуа Олланд Нажат Белкасемыг Боловсролын сайдаар томилоход барууны болон барууны төв үзэл баримтлалт сөрөг хүчин түүнийг гарал үүсэл, хүйсээр ялгаварлан гадуурхсан өнгө аястай захиалгат цуурхал, тохуурхлаар бөмбөгдсөн.

 

Түүнийг Боловсролын сайдаар томилсныг барууны үзэл баримтлалчид өдөөн хатгалга гэж үзсэн бөгөөд томилогдоод удаагүй байхад Боловсролын сайд дунд сургуулийн хичээлийг долоо хоногт нэг удаа араб хэл дээр явуулахыг уриалж байсан гэсэн хуурамч гарын үсэгтэй уриалга цахим ертөнцөд тарааж байв. Нажат Белкасем  Африкийн ядуу айлаас гаралтай эмэгтэй хүн Францын улс төрд амжилт олж болдгийн ховор жишээ болсон юм.

 

Мороккод төрсөн Нажат Белкасем дөрвөн настайдаа аав, ээжтэйгээ Францад очжээ. Долоон хүүхэдтэй айлын хоёр дах нь болох Нажат Францын Амьен хотод өсчээ. Аав ээж нь цагаач тул сонгууль өгөх эрхгүй байв. Францын барууны үзэл баримтлалт улстөрч Мари Ле Пен л зурагтаар гардаг байсныг эс тооцвол тэдний гэрт улс төртэй холбоотой яриа ч өрнөж байсангүй. Нажад Белкасем  охин сургуульд ороод л цэцэглэсэн аж. Сурлагаараа цойлсон охин 18 настайдаа Францын иргэн болж, тэтгэлгээр Улс төрийн шинжлэх ухааны институтэд суралцаж байх хугацаандаа шүүгчийн ажил хийж байлаа.

 

Нажат 2007 оны Францын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр социалист улстөрч Сеголен Руаялийн хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж улс төрд хөл тавьснаасаа хойш 2009, 2011 оны сонгуулийн кампанит ажилд оролцсон юм. 2008 онд Нажат Леон хотын залуучуудын хорооны зөвлөх гишүүн болжээ.  Нажат 2002 онд Францын Социалист намд элсч, 2003 онд Леон хотын захирагчийн сонгуулийн штабт ажиллаж байв.

 

2005 онд Социалист намын зөвлөх болсон Нажат 2006 онд намын соёлын хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллах болсон.

 

2007 онд Нажат дахин Сеголен Руаялийн сонгуулийн кампанит ажилд нэгдсэн.  Харин 2012 онд социалист Ерөнхийлөгч Франсуа Олланд түүнийг танхимынхаа Эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хариуцсан сайд, Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн албанд давхар томилсон юм. Анх сайдаар томилогдоход нь  барууны үзэл баримтлагчид түүний Франц, Морокко гарлаас нь болоод хавчиж байв. Харин Нажат Засгийн газрын гишүүн болсондоо өөрөө ч гайхсан гэдэг. Нажат сайд болсныхоо дараа  "Би сүүлийн 10 гаруй жилийг олон нийтийн ажилд зориулсан. Би  Мороккогоос  гаралтайгаа нуудаггүй ч өөрийгөө жинхэнэ франц хүн гэж боддог” хэмээжээ. Нажат мөн өөрийгөө залбирал үйлддэггүй лалын шашинтан гэдэг ажээ.

 

Боловсролын сайдаар томилогдохоос өмнө Нажат Эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн сайд, Хотын асуудал эрхэлсэн сайд, Хүүхэд залуус, спортын асуудал эрхэлсэн сайд, засгийн газрын төлөөлөгч зэрэг албыг хашиж байжээ.

 

Улс төрд хөл тавьснаас хойшхи 10 жилийн хугацаанд хүмүүс яг л өөр гаригаас ирсэн хүн шиг ханддаг байсныг Нажат нуудаггүй.  Нажат анх 34 настайдаа сайд болохдоо өөртөө итгэж чадахгүй байсан гэдэг. Учир нь тэр үед Нажат Францын дундаж настай сайдаас 20 насаар залуу байжээ. Нажат Белкасемын Эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хариуцсан сайд болсныхоо дараа ханцуй шамлан орсон ажил нь бэлгийн дарамт, хүчирхийллийн тухай шинэ хуулийн төсөл байв. Тухайн үед ОУВС-гийн тэргүүн байсан Доминик Стросс Канны хүчингийн хэрэг ид дуулиан тарьж байсан билээ.  "Elle” сэтгүүл Нажатыг зогсохыг мэддэггүй инээмсэглэсэн "бульдозер” хэмээн бичиж байжээ. 

 

эх сурвалж: news.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex