МАН-ын Бага хурлын IV хуралдаан өнөөдөр үдээс хойш эхлэхээр товлогджээ. Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Бага хурлаа энэ сарын 18-ны өдөр хуралдуулахаар товлосон. Тус хуралдаанаар 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг эцэслэн батлах, МАХН-тай сонгуульд хамтарч орох эсэх асуудлыг хэлэлцэх магадлалтай. Тэгвэл өнөөдөр эрх баригч АН ҮЗХ-гоо хуралдуулахаар мөн тов зарласан байна.
АН-ын хувьд ҮЗХ-ны хурлын халуун сэдэв нь АН-ын фракцын зодооныг намжааж, эв нэгдлийг эрхэмлэх явдал байх талтай. Учир нь "Алтангадас”, МоАХ, "Женко” Х.Баттулгатай холбоотой асуудал гээд сүүлийн үед АН-ын уур амьсгал ширүүн байгаа билээ. Ямартай ч сонгууль ойртсон энэ үед хоёр намын Бага хурал, ҮЗХ хуралдвал чухал шийдвэрүүд гарах нь ойлгомжтой билээ.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
3 сэтгэгдэл