Стресс тайлах 8 шилдэг арга
Дасгал хөдөлгөөн нь стрессийг бууруулах,сэргийлэхэд тустай гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөж байна . Энэ нь заавал тамирчин байх эсвэл өдөржин фитнесст цагийг өнгөрөө гэсэн үг биш юм. Идэвхитэй хөдөлгөөний ямар ч хэлбэр нь стрессийг бууруулж уур уцаар, сэтгэлээр унах, энерги алдалтыг арилгахад тустай. Өдөр бүр 30 минутаас дээш идэвхитэй хөдөлгөөнөөр эхэлж өөрийн биеийн онцлогт тохируулан ахиулах хэрэгтэй. Дасгал нь эндорфинийг ялгаруулж сэтгэл санааг өргөдөг ажээ.
Та стресстээд байгаа бол дараах аргуудыг туршаад үзээрээ гэж зөвлөмөөр байна.
- хөгжмийн аянд бүжиглэх
- Ажилдаа алхаж ирж очих
- Лифтээр бус шатаар алхах
- Машинаа хол зогсоолд тавьж зам зуур алхах
- Дасгал хөдөлгөөн хийх хамтрагчтай байх
- Ширээний теннис гэх мэт хүүхэдтэйгээ идэвхитэй хөдөлгөөн шаардсан тогтоомоор хамт тоглох
- Усанд сэлэх
- Гүйх
- Аэробекийн дасгал
Олон нийтийн идэвхитэй байх
- Хамтын ажиллагаагаа өргөжүүлэх
- Ажлын хамтын ажиллагааг өргөжүүлэх
- Сайн дурын ажилд оролцож хэн нэгэнд туслах
- Найз нөхөдтэйгээ үдийн хоол идэх, кофе уух
- Хайртай хүмүүстэйгээ хамт байх
- Кино, концерт үзвэр үзэх
Эртний найз нөхөдтэйгээ харилцаагаа сэргээх
- Найз нөхөдтэйгээ алхах, зугаалах
- Оройн хоолоо гэр бүл найз нөхөдтэйгөө хамт идэх
- Клуб, эвсэл, сүлжээ, холбоонд нэгдэж шинэ найз нөхөдтэй болох
- Нийгмийн идэвхитэй оролцогч байх нь стрессийг зайлуулагч хамгийн хурдан үр дүнтэй арга мөн.
Стресс үүсгэгчээс зайлсхийх
- Стресстэй тулахад зайлсхийх, өөрчлөх, дасан зохицох, хүлээн зөвшөөрөхийн алийг нь сонгох вэ гэдгийг бодох нь чухал.
- Стресс үүсгэгчээс зайлсхийх
- Үгүй гэж хэлж сурах
- Таныг стрессдүүлдэг хүмүүсээс
- Эргэн тойрондоо хяналт тавих
Нөхцөл байдлыг өөрчлөх
- Стресстэй нөхцөл байдлаас зайлсхийж чадахгүй бол, орчноо өөрчлөх хэрэгтэй. Энэ нь харилцаа өдөр тутмын амьдралаа өөрчлөхөд хүргэдэг.
- Өөрийн мэдрэмжээ бусдад илэрхийлэх
- Буулт хийх
- Цагаа зөв төлөвлөх
Дасан зохицох
- Асуудлыг тунгаан бодох
- Асуудлыг өргөн хүрээнд авч үзэх
- Өөртөө болон бусдад боломжийн стандарт тогтоож, сэтгэл хангалуун байх
- Стресс тайлах арга -6 Өөрчилж чадахгүй зүйлээ хүлээн зөвшөөрөх
- Ойр дотны хүнээ алдах, хүнд өвчин, нийгэм эдийн засгийн өөрчлөлт зэрэг стресс үүсгэдэг олон хүчин зүйлээс сэргийлж, өөрчилж чадахгүй. Энэ тохиолдолд стрессийг бууруулах гол арга бол хүлээн зөвшөөрөх юм.
- Хянаж болохгүй зүйлсийг хянах гэж бүү оролд
- Хөндлөнгөөс ажиглах, алдаанаас суралцах
- Уучилж сур
Цагийг хөгжилдөх, тайвширахад зарцуулах
- Тайвширахад хүргэдэг эрүүл алхамуудыг зохиож өдөр бүр нэг санааг амьдралдаа хэрэгжүүлэх нь сайхан мэдрэмжийг төрүүлнэ.
- Ажилдаа алхах
- Байгалийн сайханд аялах
- Найз нөхөдтэйгөө хамт байх
- Уралдаант тэмцээнд оролцох
- Өдрийн тэмдэглэл хөтлөх, ном сэтгүүл бичих
- Ваннд орох
- Анхилам үнэртэй лаа асаах
- Кофе, цай уух
- Амьтан тэжээх
- Цэцэрлэг, ногоон байгууламжид ажиллах
- Иллэг хийлгэх
- Ном унших
- Хөгжим сонсох
- Хошин шог үзэх
- Хобби
Эрүүл амьдралыг хэвшүүлэх
- Эрүүл зохистой хооллох.
- Сахар , сэргээгч, тайвшруулагч ундаанаас татгалзах
- Aрхи тамхи мансууруулагч бодисоос татгалзах
- Хангалттай унтах
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
Сэтгэгдэл байхгүй байна.