“Арай дэндлээ” гэдэг үг ч гоёдох ордны топ таван хуйвалдаан

4
​

Энэ УИХ-ын төгсгөлд урьд өмнөх парламентын түүхэнд гарч байгаагүй, "арай дэндлээ” гэдэг үг ч гоёдохоор хуйвалдаанууд шил даран цуварч байна.

1.

Ингэж олноороо, парламентын бүлэг тарах хүртэл гишүүдийн урвалт шарвалт өмнө байсангүй. Д.Тэрбишдагва, Ч.Улаан, С.Ганбаатар, Г.Уянга, М.Сономпил, Н.Батцэрэг, Ц.Цолмон, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нарын ахиж сонгогдохын тулд хийсэн ээлжит нам солилт нь Засгийн газрыг эрхзүйн чадамжгүй болголоо. Одоо ИЗНН-ын дарга нар ч нэр дэвших, эс дэвшвэл дараа нь сайд болох болзол дор намаа орхиод АН-ын хашаанд буух гэж байна. Манайх ялахгүй юм чинь ялах нь тодорхой нөгөө талд оръё гээд цэргээ орхиод урваж явсан цэргийн жанжны түүх Монголд их ховорхон доо. Орчин цагт, улстөрд их олон болж. Хаана байна вэ, нөгөө эрх ашгийн эрэмбэ. Нэг урвасан хүн ахиад хоёр, гурав дахиа ч урвадаг учир тэдний уран гоё үгэнд итгэхийн аргагүй боллоо. Урвалтын хариу ч удахгүй удахгүй ирэх шинжтэй. Жишээ нь, сонгуулийн тойрог хуваалт дээр Сонгуулийн ерөнхий хорооноос Сүхбаатар аймгийг хоёр мандаттай оруулж ирсэн ч, АН-ынхан нэг болгов. Хоёр мандаттай байвал Засаг дарга Ж.Батсуурь, Ч.Улаан хоёр гарах магадлалтай. Тийм учраас нэг болгож Ч.Улааныг Засаг дарга Ж.Батсуурьтай тулгах нь АН-ын тактик. Гэхдээ асуудал Ч.Улаандаа биш юм, МАН-ын ялах магадлалтай тойргийг нэгээр нэмэхгүй гэсэн АН-ын заль. Хэрвээ Ч.Улаан МАН-д ахиж урваж ирээгүй бол Сүхбаатар аймаг хоёр мандаттай, өөрөө МАХН-аас нэр дэвшихэд гараад ирэх магадлал бодитой байлаа. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг энэ ажээ. Ер нь өөрөө шударга бус үйлдэл хийчихээд шударга ёсны тухай ярих нь эзгүй талын цуурай адил үнэгүй цэнэгүйг ард түмэн нам сольсон гишүүдэд эс санал өгөлтөөр мэдрүүлээсэй.

2.

УИХ-ын сонгуулийн хуулийг сонгууль болохоос зургаан сарын өмнө л хэлэлцдэг. Түүнээс цааш гар хүрдэггүй. Гэтэл энэ УИХ өнөөдөр ч Сонгуулийн хууль, сарын дараа болох сонгуультай холбоотой эрхзүйн харилцааг бүрэн эцэслээгүй байна. Өмнөх зургаан удаагийн УИХ-д ийм түүх байсангүй. Парламентын засаглал бол намын засаглал. Гэтэл үүнийг хувь хүний фактороор явуулж, сонгогчдыг мөнгөтэй хүний хэтэвчинд хийж өгөх мажоритар тогтолцоог гэнэт сонгосон нь АН, МАН-ын хоёулангийнх нь эрх ашиг, хүсэл байлаа. Хуучнаараа, холимог тогтолцоогоор сонгуулиа явуулсан бол МАН, АН-хан нийлээд үнэмлэхүй ялагдахгүй ч, бусад жижиг намуудыг үнэмлэхгүй ялж чадахгүйгээ мэдэрч ийм алхам хийсэн юм. Цэц ч гэж Цэц, Үндсэн хуулиа цэгцтэй манаж чадахгүй, улстөрчдийн захиалгыг биелүүлээд, агуулахын манаач адил ажиллах. Хэрвээ сонгуулийн дараа будилаан гарвал сонгууль тулсан үед улстөрийн намуудыг захиалгыг биелүүлж, сонгуулийг будилуулах эхийг тавьснаараа Цэцийнхэн ч хариуцлага хүлээх ёстой. Хэрвээ Цэц өмнөх гаргасан шийдвэрээ цуцалж, орон гаран загнаагүй бол нам дамжсан өнөөдрийн энэ их урвалт, тойргийн хуйвалдаан болохгүй байлаа. АН, МАН-ынхны сонгуулийн тогтолцоо сольсон үйлдлийг хоёр зүйлээр зөвтгөж болно. Нэгд, жижиг гэж байгаа намууд төлөвшөөгүй, боловсон хүчин цөөөтэй, намаараа шахуу мөнгөтэй хүмүүсийн халаасанд байгаа өнөөдрийн нөхцөлд арай дөнгүүр нь МАН, АН мөн. Тэд МАНАН болсон ч, эс болсон ч, ойрын хэдэн жилдээ Монголын улстөрийг энэ хоёр нам л МАНАН-а. Тийм учраас бужигнуулахаас өөр шидгүй, оймсны олон хавчуургагүй явах гэсэн нь нэг талаар зөв байж болох. Гэхдээ ингэж ойрын зайд бужигнуулахын оронд парламентад зөвхөн бүлэгтэй нам, эвсэл үг хэлдэг байхаар, нэгдсэн хуралдааныг дэлхий даяар шууд нэвтрүүлж чуулганы танхимыг реалити шоуны тайз болгодогоо зассан бол илүү холын, эерэг үр дүнтэй улстөр болох байлаа. Хоёрт, сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах нь парламентад суудалтай, ялангуяа засаглаж байгаа намуудын шийдэл байдаг. Хэдийгээр улстөрийн болон сонгуулийн шинэчлэлд ухралт хийсэн ч, үүгээр нь сонгуулийн тогтолцоо өөрчилснийг ойлгож болох.

3. 

Харин гишүүдийн зөвхөн өөрөө сонгогдохын тулд тойрог хуваах нэрийн дор нэгдмэл Монгол Улсаа таллан хуваасан үйлдлийг нь өршөөж болохгүй. Биднийг өвөг дээдэс нэгдмэл улс байлгах Монголын газрын зургийг амиараа, цусаараа зурсан юм. Гэтэл нэг хүнийг УИХ-д ахиж сонгохын тулд хэдхэн хүн үзэгний үзүүрээр 76 хэсэгт таллан хэрчив. Нэгэн зууны суут их хүн-Их Монголын хааныг нэг аймгийнх болгох гэж зүтгэв.Б.Гарамгайбаатар гэж хүний энэхүү гарамгай тэнэглэлд хэлэх ч үг олдохгүй . Тойргийн хуваарилалт үнэхээр хэлэх үггүй шог болов. Аймгаа жалга довоор нь жижиглэж өөрөө сонгогдох магадлалаа нэмэхийн тулд гишүүн бүр л амбийцлав. Тэдний уран үгийн цаана үнэн байгаагүй. Гагцхүү өөрийнх нь эрх ашиг л байсан.Засаг захиргааны нэгжээрээ адилхан аймгууд байхад нэгийг нь нэг, нөгөө нь гурван мандаттай. Сонгогчдынх тоо бараг л адилхан байхад Хэнтийд гурван мандат оноож, үргэлж МАН-ын төлөө саналаа өгдөг гэдэг шалгуур дор Говь-Алтайд нэг мандат хуваарилав. Тэртэй, тэргүй МАН-д саналаа өгдөг гэдэг шалгуур дор Булган аймаг ч нэг мандаттай үлдэв. АН-ынхны хувьд бараг сонгогчид биш гэж тооцсон энэ шалгуураар бол АН-ынхан Говь-Алтай, Буланд нэр дэвшүүлж санхүүгийн зардал гаргаад хэрэггүй ч юмшиг. Хүн биш, цэрэг гэдэг шиг нэг мандаттай аймгийнхан АН-ын хувьд сонгогчид биш шүү дээ. АН-ын ялах магадлалтай аймаг, дүүрэгт тойрог нэмж, ялагдаж магадагүй аймаг, дүүргээс мандат хассан энэ зарчим бол Үндсэн хуулийн бус аргаар засгийн эрхийг авах гэсэн оролдлогоос ялгаагүй . Хэрвээ захиалгагүй Цэцтэйсэн бол энэ асуудаар тойрог хуваасан УИХ-ын өчигдрийн тогтоол Цэц дээр унах магадлалтай л юм.

4.

Бодит байдал дээр Монгол Улс хоёр том, олон жижиг намтай. Өмнө нь бүгдээрээ л тус тусдаа сонгуульд ордог байв. Харин энэ удаа жижгүүд дундаас арай дөнгүүр, санал хуваах магаддлалтайг нь хуулийн болон СЕХ-ны шууд тусламжтайгаар сонгуулиас хасав. Өмнөх сонгуулиудад ийм тохиолдол байсангүй. Харин гишүүнгүй намын тамга цөөрч байгаа нь нэг талаар сайн хэрэг. Либерал ч гэнэ үү, намын удирдлагууд АН-д элслээ ч гэх шиг. Гишүүд нь хаана байна вэ, үнэндээ тамганаас өөр "нам”-гүй шоу шүү дээ.

5.

Энэ УИХ мэдээж 76 гишүүнтэй. Тэдний олонхи нь дахиж нэр дэвшинэ. Бас тэдний олонхи нь хоорондоо зөрж нэр дэвшихээр тохироо хийж, тойргоо хуваалаа. Энэ янзаараа бол энэ УИХ-ын гишүүд Монголыг минь 76 автономит болгон хэрчиж хуваагаад өөрсдөө хан суухаас ч сийхгүй бололтой. Гишүүдийн 28 нь төлөөлөх мандатгүй чадамжгүй УИХ-тай, нэг субьект нь тарж чадамжгүй Засгийн газартай болчихоод байхад л хашрахгүй хуйвалдаад суух юм. Нэг баганагүй гэр гэж байдаг бил үү. Бүх зүйл хэмжээнээсээ хэтэрвэл хор болдог. Тэгвэл энэ УИХ-ын хуйвалдаан хорны хэмжээнээсэ ч хэтэрлээ, хурдхан тараасай. Цахим орчинд хартал нь шейр хий гэж трэнд үг байдаг даа. Үүн шиг манай сэтгүүлчид эдгээр хуйвалдааныг тултал нь, хуйвалдагчдыг ахин сонгогдохгүй болтол нь бичихсэн. Сэтгүүлзүй гэдэг чинь зөвхөн үйл явдлыг протоколдож дамжуулдаг нарийн бичгийн ажил биш шүү дээ. Тэр тусмаа шинээр нутагшиж буй парламентын сэтгүүлзүй арай өөр. Ард түмэн өөрийг нь хуурдаггүй, хуйвалддаггүй УИХ-ыг хүсч байна. Тэр сонголтод нь парламентын сэтгүүлзүй туслах учиртай.  
 
Сэтгүүлч Гомбожав ОТГОНБАЯР
 
Эх сурвалж http://www.info.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

4 сэтгэгдэл
:

http://www.birja-n.com/guy/nike-wmns-dunk-sky-hi-studs-qs-chaussure-nike-lifesty
le-pour-femme-noir-m%c3%a9talliquenike wmns dunk sky hi studs qs chaussure nike lifestyle pour femme noir m茅tallique
home adidas originals drawstring backpackimage.alternatetext http://www.purpleplaymusic.com/graduation/home-adidas-originals-drawstring-backp
ackimage.alternatetext

:

http://www.cliziaincorvaia.com/committee/reaso-femmes-casual-d%c3%a9bardeur-%c3%
a9t%c3%a9-tank-top-col-v-gilet-mode-vest-plage-haut-sans-manchesreaso femmes casual d茅bardeur 茅t茅 tank top col v gilet mode vest plage haut sans manches
best bags fall winter 2016 classy boho http://www.sublimegospel.com/printing/best-bags-fall-winter-2016-classy-boho