Хүүхдийн зуслангуудын үнэ байршлын мэдээлэл

4

 

 

Энэ зун нийслэлийн хэмжээнд 24 зуслан үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваад байгаа ба эдгээр нь нэгдүгээр ээлжийн амрагчдаа ирэх зургадугаар сарын 8-наас эхлэн хүлээн авахаар бэлтгэл ажлаа хийж байна.

 

Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын мэдээллэснээр, зусланд амрагчид өдрийн 23-25 мянган төгрөг төлөх ба нэг ээлжээ долоо хоногоор тооцож байна. Үнийн хувьд бага ангийн хүүхэд /1-5-р анги/ 160 мянга, дунд ангийн хүүхэд /6-9-р анги/ 165 мянга, ахлах ангийнхныг /10,11-р анги/ 170-175 мянган төгрөгөөр амраахаар болжээ.

Зуслангууд зуны турш нийт 8-10 ээлжээр амрагч хүүхдүүдээ хүлээн авахаар болсон ба сургалтад англи хэл болон бусад тусгай хөтөлбөрт багтсан тохиолдолд дээрх үнэд өөрчлөлт орж, 20-60 мянган төгрөг нэмэгдэж тооцогдох ажээ. Энэ зун хүүхэд багачуудыг хүлээн авах зуслангуудын үнэ болон байршлын мэдээллийг хүргье.

"Нарс” зуслан

-Байршил: Улаанбаатараас 18 км зайд Сонгинохайрхан дүүрэг

-Үнэ: 161 мянган төгрөг /нэг ээлжийн үнэ/

-Утас: 99096109

"Нарлаг” зуслан

-Байршил: Улаанбаатараас 60 км зайд Тэрэлж

-Үнэ: 160 мянган /нэг ээлжийн үнэ/

-Утас: 99083378

"Жавхлант” зуслан

-Байршил: Улаанбаатараас 67 км зайд Тэрэлж

-Үнэ:170 мянган төгрөг /нэг ээлжийн үнэ/

-Утас: 99096365

"Янзага” зуслан

-Байршил: Улаанбаатараас 26 км зайд Хандгайт

-Үнэ: 160 мянган төгрөг /нэг ээлжийн үнэ/

-Утас: 99006703

"Сэлбэ” зуслан

-Байршил: Сүхбаатар дүүрэг Бэлхийн ам

-Үнэ:160 мянган төгрөг /нэг ээлжийн үнэ/

-Утас: 96056059

"Маргаашийн хөгжил” зуслан

-Байршил: Улаанбаатараас 26 км зайд

-Үнэ: 165 мянган төгрөг /нэг ээлжийн үнэ/

-Утас: 99991727

"Хайрын билэг” зуслан

-Байршил: Улаанбаатараас 40 км зайд

-Үнэ: 175 мянган төгрөг /нэг ээлжийн үнэ/

-Утас: 95113330

"Од” зуслан

-Байршил: Төв аймгийн Борнуур сум

-Үнэ: Зөвхөн нийслэлийн асрамжийн газруудын хүүхдүүдийг хүлээн авна

-Утас: 99116869

"Шонхор” зуслан

-Байршил: Улаанбаатараас 120 км зайд Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон

-Үнэ: Батлан хамгаалах яамны ажилчдын хүүхэд 140 мянган төгрөг, энгийн алба хаагчийн хүүхэд 160 мянган төгрөгөөр амарна. /нэг ээлжийн үнэ/

-Утас: 99665586

Цагаан нуга зуслан

-Байршил: Төв аймаг, Батсүмбэр сум

-Үнэ:175 мянган төгрөг /нэг ээлжийн үнэ/

-Утас: 99030511

Үйл ажиллагаа явуулах эрхээ авсан хэдий ч амрагч хүлээн авах эсэх нь тодорхойгүй зуслангууд ч байна. Тухайлбал, "Хөгжилтэй англи хэл” хүүхдийн зуслан энэ жил амрагч хүлээн авахгүй хэмээсэн бол Төмөр замын харъяа "Хандгайт” зуслангийн засвар шинэчлэлийн ажил дуусаагүй байгаагаас хэзээ амрагч хүүхдүүдээ хүлээн авах болон үнэ тариф, амралтын ээлжийн хуваарь нь тодорхойгүй байна.

Үйл ажиллагаагаа эхлэхээр бэлэн болсон дээрх зуслангуудад хүүхдүүд амрахын тулд child.gov.mn сайтаас эрүүл мэндийн хуудсыг татан авах ба харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвөөр бөглүүлэх хэрэгтэй. Харин хувийн болон харьяаллын бус эмнэлгээр уг хуудсыг бөглүүлвэл хүчингүйд тооцно.

Зусланд амрах хүүхдүүд дотор, арьс, сүрьеэ, цагаан хорхой болон шээсний шинжилгээ өгөх ба өсвөр насныхан буюу 16-18 насныхан ДОХ, бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ өгөх шаардлагатай юм. Зуслангийн эрхийн бичгийг авахдаа холбогдох утсаар хаяг тодруулж, төлбөрөө бүрэн төлснөөр амралтын эрх баталгаажна. Улмаар хүүхдүүд эрүүл мэндийн хуудсаа бөглүүлээд зусландаа явна. Амрагч хүүхдүүдийг нэгдсэн журмаар автобусаар авч, хүргэж өгөх ажээ.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

4 сэтгэгдэл
:

targaryen tie clip http://www.th266.com/juliustown_jamaica/35-wedding-decoration-ideas-to-transform
-your-venue midas virtual tour http://www.th266.com/kildare_renwick/18k-rose-gold-filled-bracelet-chain-7.67-3m
m-tube-link-gf-charm-fashion-jewelry socket screwdriver http://www.th266.com/laspalmas_elkton/no-see-long-time-erotic-pole-dancing-cuffl
inks best sewer machine http://www.th266.com/loysburg_vaiden/swivel-universal-joint-socket-adapter-ratch
et-angle-extension-bar-sleeve-wrench
faux fur trim small bag http://www.makedonijavesti.com/colome_coketon/faux-fur-trim-small-bag

:

http://www.newsglobaltoday.com/blow/new-balance-chaussures-homme-520-trainers-gr
is-new-balance-soldesnew balance chaussures homme 520 trainers gris new balance soldes
nike elite bags footlocker http://www.bekasijakartanews.com/significance/nike-elite-bags-footlocker

:

http://www.pacificsemi-box.com/nervous/gianni-versace-gianni-versace-medusa-stud
s-tote-bag-shoulder-bag-black-leather-reebonzgianni versace gianni versace medusa studs tote bag shoulder bag black leather reebonz
qq395668 2018 nouveau http://www.artisticlight-blog.com/principle/qq395668-2018-nouveau