Украинд болсон буудалцааны үеэр 7 хүн амь үрэгджээ
Украины засгийн газрын хүчнийхэн болон тус улсын зүүн нутаг дахь Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын хооронд болсон буудалцааны улмаас долоон цэрэг амиа алджээ.
Донецк муж болон зүүн нутгийн бусад бүс нутагт засгийн газрын цэргийн байрлалууд руу өнгөрсөн амралтын өдрүүдэд халдлагууд үйлдсэний улмаас таван цэрэг амь үрэгдэж, зургаан цэрэг шархадсан гэж Украины нөлөө бүхий албан тушаалтан хэллээ.
Оросын талыг баримтлагч "Донецкийн бүгд найрамдах улс” бүлэглэл мэдэгдэхдээ "засгийн газрын цэргийн их бууны галд өртөн манай хоёр цэрэг амь үрэгдсэн” гэв.
Украины засгийн газрын цэргүүд болон Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчид 2015 оны хоёрдугаар сард гал зогсоох тухай хэлэцээрт гарын үсэг зурсан юм. Гэсэн хэдий ч хүчирхийлэл үргэлжилсээр байгаа бөгөөд мөргөлдөөнийг улс төрийн яриа хэлцээгээр шийдвэрлэх явцад дорвитой ахиц гарахгүй байна.
Сэтгэгдэл байхгүй байна.