Урд хөршийн хилийг хаана
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-нд Монгол Улс БНХАУ-тай хиллэдэг авто замын хилийг хаана.
Учир нь "Монгол-Хятадын боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” хэлэлцээрт заасны дагуу орон даяар өргөн тэмдэглэдэг, тухайн улсын үндэсний хэмжээний баяраар хоёр тал хилийн боомтуудаа хаадаг журамтай.
Ийнхүү хил хаах нь галт тэрэг болон нисэх онгоцонд хамаарахгүй бөгөөд эдгээр тээврийн хэрэгсэл хуваарийн дагуу зорчино