As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

Алслагдсан 18 чиглэлээс Чингисийн талбай хүртэл автобус үнэгүй явна

0

Алслагдсан 18 чиглэлээс Чингисийн талбай хүртэл автобус үнэгүй явна

 

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн  баярын нэгдсэн арга хэмжээ Чингис хааны нэрэмжит талбайд 11:00 цагт эхэлнэ. Энэхүү үйл ажиллагаатай холбоотойгоор хотын захын, харъцангуй хүн амын төвлөрөл ихтэй 18 чиглэлээс Чингисийн талбай хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг хүүхэд багачууддаа зориулж үнэгүй явуулахаар боллоо. Тодруулбал , Шархад, Улиастай, Сэлбэ, Жанжин клуб, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Толгойт, Зүүн салаа, Зайсан, Нисэх, Яармаг, Баруунсалаа, Хайлааст,  Чингэлтэй, 3,4-р хороолол, 5 шар, Офицеруудын ордон  гэсэн чиглэлүүдээс нийтийн тээврийн тусгай чиглэлийн автобусууд өглөөний 08:00 цагт хөдөлж  Чингисийн талбайд ирэх юм.


Мөн оройн хаалтын ажиллагааны дараа буюу 17:00 цагаас иргэдийг буцааж хүргэх үйлчилгээг зохион байгуулна.  Уг арга хэмжээний үеэр Чингисийн талбайн урд талын "Санктпетрбург”-ийн зогсоолоор хотын зүүн талын Шархад, Улиастай, Сэлбэ, Жанжин клуб, Офицеруудын ордон чиглэлийн 5 автобус, "Нийслэлийн Засаг даргын тамгын газрын байр”-ны өмнөх зогсоолоор урд болон баруун талын Зайсан, Нисэх, Яармаг, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Толгойт, Зүүн салаа, 5 шар чиглэлийн 9 автобус, зүүн талын "Соёлын төв өргөө”-ний зогсоолоор хойд талын Хайлааст, Чингэлтэй, 3, 4-р хороолол, Баруун салаа чиглэлийн 4 автобус тус тус үйлчилэх юм байна.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.