Ядуу сонгогчдын баян нэр дэвшигчид

0

 

УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа маргааш албан ёсоор эхэлнэ. Нам, эвслүүдээс болон бие даан нэр дэвшиж буй 498 эрхэм маргаашнаас хэн, хэн бэ гэдгээ харуулахын тулд өөрийгөө цагаанаар, өрсөлдөгчөө хараар будаж эхэлнэ гэсэн үг. 

Энэ удаагийн Сонгуулийн тухай хуулийн 125.4.1-т банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх, 125.4.2-т албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, 125.4.3-т нэр дэвшигч нь аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх гэхчилэн заасан байгаа юм. 

Ингээд харахаар нөгөө "Буян”-гийн Жагаагийн хэлдгээр "багачууд нь ТҮЦ-нд, томчууд нь банкинд өртэй” гэдэг үг ор мөргүй алга болчихсон мэт санагдана. Учир нь хуулийн дээрх заалтыг харахад ямар нэгэн өр, зээлгүй хүн л нэр дэвших эрх үүснэ. 

Нэр дэвших батламжаа авсан хүн бүрийг л сонгоход бэрх хэмээж байгаа ч тэд биднээс, сонгогчдоос ядаж л хөрөнгийн хувьд өөр гэдэг нь харагдаж байна. Тэд өргүй. Бас зээлгүй. Бүр ипотекийн байтугай цалингийн ч зээлгүй гэсэн үг. Өр, зээлгүй байх нь өнөө цагт бас л баяны тоонд орох байх л даа. Хувьдаа өргүй нь ингээд нэр дэвшиж байгаа бол хувийн компани, аж ахуйн нэгжтэй нь хүнтэй бол бүр ярилтгүй. Хуульд аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх гээд заачихсан байхад л цойлж, ойлоод нэр дэвшиж байх жишээний. 

Ингээд энгийнээр бодоход их баян хүмүүс Монголоор маань дүүрэн байгаа бололтой юм. Гэхдээ энд бас эрсдэл хүлээгээд сонгуульд гаргаж буй их хөрөнгөө эргүүлээд олж авна гэсэн бодолтойгоор "гарааны зурхай”-д ирсэн хүмүүс байхгүй гэхийн баталгаагүй. Тодруулбал, өртэй, зээлтэй гэдэг асуудлыг хаахын тулд хэн нэгнээс дахин зээлж, өөрийн нэр дээрхээ дарна. Албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй гэж харагдахын тулд тухайн аж ахуйн нэгжид байгаа хувьцаагаа ядаж л 51 хувиас доош болгох гэж хэн нэгэнд шилжүүлэх зэргээр өөгүй болж харагдахыг хичээсэн биз. Тийм л учраас улс, орны өр хэр хэмжээнээсээ хэтэрчихээд байхад сохор зоосны өргүй хувь хүн, байгууллага байгаа нь бас л нэг хардах өнцөг гэмэээр. 

Нөгөө талаар нэр дэвшигчдийн хувьд өргүй болохоос өөр ямар ч хөрөнгөгүй мэт санагдах боллоо. Цахим ертөнцөд л гэхэд нэр дэвшигчид бүгд л өөрийн зураг бүхий хандивын дансны дугаараа бичсэн "гуйлгын пайз”-аа илгээж байна. Энэ нь ч бас аргагүй. Хуульд 40.2.Сонгуулийн зардал нь дараах хөрөнгөөс бүрдэнэ гээд 40.2.1. хандив, 40.2.2 намын өөрийн хөрөнгө, 40.2.3 нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө гээд заачихсан байгаа. 

Тиймээс л ихэнх нь хандив нэрээр гуйлга гуйж буй царай гаргаж байна гэсэн үг. Мэдээж хууль чангарах тусам хулгайчийн арга нарийсна гэгчээр хэнээс ямар хэмжээний "хандив” авч, өөрөөс хэр хөрөнгө гаргахаа ч тооцчихсон л байгаа. Учир нь зардлаа хэрхэн бүрдүүлэхийг заасан шигээ зарцуулалтыг нь ч гэсэн хянахаа дурдчихсан. 
Тухайлбал, 40.3. Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг банкинд нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд энэ хуульд заасан журмын дагуу төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулна. 40.4. Сонгуулийн зардлын данс нь төгрөгийн данс байна. 40.5. Сонгуулийн зардлын данснаас өөр дансанд болон хандивын бус аргаар сонгуулийн зардал цуглуулах, түүнчлэн бэлэн мөнгөөр хүлээн авсан хандивыг зардлын дансанд оруулахгүйгээр зарцуулахыг хориглоно гээд заачихсан байдаг. Ингээд харахаар нэр дэвшихийн тулд баян, бас ядуу болон жүжиглэх авьяастай байх ёстой болж таараад байгаа юм. Ёстой л "баялгаа сандайлсан монголчууд” гэгчээр биднийг, сонгогчдыг нэр дэвшигчдээр төлөөлүүлэн харвал аргагүй л баян улсын арчаагүйдээ ядуу яваа сонгогчид болж харагдах нь дээ. Сонгууль ч ёстой лүдийн эд юм даа. Дөрвөн жилдээ ганц удаа болж байгаа нь л их юм болов уу даа. 

Эх сурвалж:

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex