Польшоос Орост оруулж ирсэн алимыг устгажээ
Украины зөрчлөөс болж Европын холбоо ОХУ-ын эсрэг хориг тавьсны эсрэг Орос мөн европын орнуудаас жимс жимсгэнэ оруулахыг хориглосон.
Энэ дагуу Польшоос Орост оруулж ирсэн 585 кг, бүхий 48 авдар алимыг Эрхүү муж болон Буриад улсын Мэргэжлийн хяналтын албаныхан устгасан байна.
Үүний өмнөхөн Монгол Улсын иргэний Оросоос Монгол руу оруулах гэж байсан 700 кг польш алимыг мөн хилийн Хиагт боомтод хурааж устгасан талаар "Байкал Финанс” сайт мэдээллээ.