Ой тогтоолтоо хэрхэн сайжруулах вэ
Америкийн "www.wikihow.com” сайт ой тогтоолтыг сайжруулах аргаас нийтэлжээ.
Алхам №1
Худалдан авалт хийхээсээ өмнө тухайн зүйлийнхээ нэрсийг жагсаан бичихээс гадна цээжлэх хэрэгтэй.
Алхам №2
Бодол санаагаа цэгцэлж байх хэрэгтэй. Ялангуяа шинэ мэдээллийг авахдаа товч, гол хэсгийг нь л тогтоож ав.
Алхам №3
Аливаа мэдээллийг баттай тогтоож авахын тулд ой тогтоолтын бүх л аргыг хэрэглэ. Ингэхдээ аль болох мэдрэмжээрээ бас утгыг нь холбож бодохыг хичээгээрэй.
Алхам №4
Зайлшгүй тогтоох ёстой мэдээллийг дахин давтан олон удаа унш.
Алхам №5
Завсарлага ав. Нэг зүйлийг богино хугацаанд олон дахин давтсан бол цаг орчим түүнээс хөндийрч амрах хэрэгтэй.
Алхам №6
Аливаа данс тооцоог тогтоох шаардлагатай бол ямар нэг код, томьёолол зохио. Ингэвэл илүү хялбар цээжлэгдэх болно.
Алхам №7
Ой тогтоолтыг сайжруулах курс, дамжаанд суу.
Алхам №8
Аль болох их амарч, бие болон сэтгэл санааны тайвширлыг олж байх хэрэгтэй. Үүний тулд шөнө нойроо сайн авах, амралт ажлаа зөв зохицуулах. Ингэж чадвал амралт нь таны ой тогтоолт сайжрахад эерэг нөлөө үзүүлнэ.
Б.Дэлгэрцэцэг Shuud.mn